Лхагва гарагт Хятадын агаарын цэргийн хүчний 28 онгоц Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрснийг Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд ардчилсан засаглалтай Тайваний ойролцоо Хятадын цэргийн үйл ажиллагаа улам эрчимжээд байгаа.

Тайваний Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар өглөөний 06:00 цагаас эхлэн Хятадын “J-10” сөнөөгч онгоц болон бусад байлдааны онгоцнууд арлын агаарын довтолгооноос хамгаалах бүс буюу “ADIZ”-ийн баруун өмнөд буланд нэвтэрсэн байна.

Тайваний арми нөхцөл байдлыг ажиглаж, онгоцнуудаа хөөргөж, агаарын довтолгооноос хамгаалах системээ идэвхжүүлжээ. 

Зарим онгоц нь Баши хоолойг давж, Номхон далай дахь Хятадын Шаньдун тээвэрлэгчийн байгаа газрыг чиглэн ниссэн байна. 

Тайваний Батлан хамгаалах яам Шаньдун хөлөг онгоц тэргүүтэй Хятадын тэнгисийн цэргийн хүчин сургуулилалт хийх зорилгоор Номхон далайн баруун хэсэгт нэвтэрсэн тухай даваа гарагт мэдэгдэж байв.

Эх сурвалж: Reuters

#Тайвань, #ХЯтад,