Өчигдөр орсон аадар бороо Хонконгийг үерт автуулж, гудамж талбай, худалдааны төв, метроны буудлууд усанд автсан тул эрх баригчид сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.
Хонконгийн ажиглалтын төвийн мэдээлснээр пүрэв гарагийн 23:00 цагаас баасан гарагийн шөнө дунд хүртэл нэг цагийн хооронд бүс нутагт 158,1 миллиметр хур тунадас орсон байна.
Энэ нь 140 жилийн өмнө бүртгэл хөтөлж эхэлснээс хойш Хятадын засаг захиргааны онцгой бүсэд нэг цагийн дотор орсон хур тунадасны рекорд хэмжээ болохыг эрх баригчид мэдэгджээ.
Цаг уурын албаны мэдээллээр пүрэв гарагийн оройноос хойш Хонконгийн гол арал болох Коулун болон хотын зүүн хойд хэсэгт нийт 200 мм гаруй хур тунадас орсон байна.
Онц хүнд байдал баасан гарагийн үд дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд тус алба бороотой холбоотойгоор хамгийн өндөр түвшний “хар” сэрэмжлүүлгийг зарлажээ.
Нөхцөл байдлын улмаас Хонконгийн хөрөнгийн бирж баасан гарагийн өглөөний арилжаагаа нээгээгүй ба борооны сэрэмжлүүлэг үд дунд хүртэл хүчинтэй хэвээр байвал үдээс хойших арилжаагаа мөн нээхгүй гэж мэдэгдсэн байна.
Хотын хойд Вонг Тай Син дүүргийн метроны буудал усаар дүүрч, үерийн ус шатаар урсаж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Хонконгийн төмөр замын сүлжээг хариуцдаг “MTR” корпорацын мэдэгдсэнээр үерийн улмаас метроны нэг шугам хаагдсан бол бусад нь тодорхой хугацааны интервалтайгаар ажиллаж байгаа аж.
Гэсэн ч хот даяар автобус, трамвай, гатлага онгоцны үйлчилгээ түр зогссон хэвээр байна.
Их хэмжээний үерийн улмаас замын хөдөлгөөнд ноцтой саатал учирч, онц хүнд нөхцөл байдал үүссэн тул баасан гарагт бүх сургуулиудыг хаах шийдвэр гаргаснаа бүс нутгийн засгийн газар мэдэгдэв.
Сүүлийн таван жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи бүс нутгийг дайрч, 86 хүн бэртэж гэмтсэнээс ердөө долоо хоногийн дараа 7 сая гаруй хүн амтай Хонконг аадар бороонд цохигдож байна.
Эх сурвалж: Reuters

#аадар бороо, #хонконг,