Японы H-IIA пуужин дөрөв дэх удаагийн оролдлогоороо амжилттай хөөрлөө. Өмнөх оролдлогууд нь цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлогдсон юм.

Мөн хоёр удаа туршилтын пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон. Хамгийн сүүлд долдугаар сард хөдөлгүүрийн эвдрэлээс болж дэлбэрэлт болсон.

Пуужин Японы өмнөд хэсэгт орших Танегашима сансрын төвөөс хөөрсөн бөгөөд сарыг судлах зорилготой “SLIM” төхөөрөмжийг өөрөөсөө амжилттай салгасан байна.

 Японы сансар судлалын агентлаг (JAXA)-ийн мэдэгдсэнээр бүх зүйл төлөвлөсний дагуу байвал “moon sniper” хочтой уг төхөөрөмж нь хоёрдугаар сард саран дээр буух оролдлого хийх гэнэ.

Амжилттай газардвал Япон улс нь АНУ, Орос, Хятад, Энэтхэгийн дараа саран дээр газардсан дэлхийн тав дахь орон болох юм.

Тус улс өнгөрсөн жил саран дээр буух хоёр оролдлого хийсэн нь бүтэлгүйтлээр өндөрлөсөн. Эхний удаад сансрын агентлаг “OMOTENASHI” буух төхөөрөмжтэй холбоо тасарч, арваннэгдүгээр сард буух оролдлогыг зогсоосон бол дөрөвдүгээр сард Японы стартап “ispace” компанийн бүтээсэн “Hakuto-R Mission 1” газардах төхөөрөмжийн холбоо мөн тасарснаас болж газардаж чадаагүй юм.

“SLIM” нь дөрвөн сарын дотор сарны тойрог замд орох бөгөөд дараа нь нэг сарын турш сарыг тойрч, хоёрдугаар сард сарны Шиоли тогооны ойролцоо газардах оролдлого хийхээр төлөвлөж байна.

Япон “SLIM”-ийг зорилтот газраасаа 100 метрийн зайд буулгахыг зорьж байгаа аж.

“JAXA”-ийн тэргүүн Хироши Ямакава хэвлэлийн бага хурал дээр “’SLIM’-ийн гол зорилго бол өндөр нарийвчлалтай буулт хийх явдал юм. Чаддаг газраа буух биш, харин сарны гадаргуу дээр хүссэн газартаа буух явдалгэж хэлжээ.

Пуужин мөн Япон, Америк, Европын сансрын агентлагуудын хамтарсан төсөл болох “X-Ray Imaging and Spectroscopy Mission” (XRISM) хиймэл дагуулыг сансарт хүргэсэн байна.

Автобусны хэмжээтэй телескоп агуулсан уг хиймэл дагуул нь “SLIM”-ээс салсан бөгөөд дэлхийг тойрон эргэж, хар нүх гэх мэт сансрын үзэгдлүүдийг судлах гэнэ.

Эх сурвалж: BBC

#Япон, #сарны судалгаа, #SLIM, #H-IIA,