Кесарево хагалгаа хийлгэснээс 18 сарын дараа эмэгтэйн хэвлийгээс хоолны тавгийн хэмжээтэй мэс заслын багаж олдсон тухай Шинэ Зеландын Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн комиссар мэдэгдэв.

Тодруулбал, мэс засалч нар 2020 онд Окленд хотын эмнэлэгт кесарево хийлгэсэн эхийн биед 17 сантиметр диаметртэй “Alexis retractor” буюу “AWR” багажаа үлдээсэн байжээ.

Энэ нь тунгалаг хальс бүхий эвхэгддэг цилиндр хэлбэртэй төхөөрөмж бөгөөд мэс заслын үед шархыг татахад ашигладаг.

Мэс заслаас хойш эмэгтэйд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, улмаар рентгенд харуулах зэргээр хэд хэдэн үзлэгт хамрагдсан ч шалтгааныг нь тогтоож чадалгүй олон сар өнгөрсөн байна. 2021 онд өвдөлт нь нэмэгдэж, эмэгтэй эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиход түүнд хэвлийн томографын шинжилгээ хийснээр төхөөрөмжийг илрүүлж, шууд авч хаясан байна.

Шинэ Зеландын Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан комиссар Мораг МакДауэлл Окленд дүүргийн Эрүүл мэндийн зөвлөлийг өвчтөний эрхийн кодыг зөрчсөн гэж үзэж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

2020 онд болсон төлөвлөгөөт кесарево хагалгааны үеэр мэс засалд ашигласан багаж хэрэгслийн тоонд “AWR” ороогүй байсныг комиссын тайланд дурдсан байна.

Комиссар МакДауэлл Окленд дүүргийн эрүүл мэндийн зөвлөлийг өвчтөнөөс бичгээр уучлалт гуйж, “AWR”-ийг мэс заслын багажны тоонд оруулах замаар бодлогоо шинэчлэхийг зөвлөжээ.

Мөн уг хэргийг хуульчид шилжүүлсэн бөгөөд сахилгын шийтгэл гэх мэт нэмэлт арга хэмжээ авах эсэхийг шалгаж байгаа гэв.

Эх сурвалж: CNN

#Окленд, #Шинэ Зеланд,