Ажлын дарамтнаас болж амиа хорлосон ахлах сургуулийн багшид эмгэнэл илэрхийлэх, ийм явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд арга хэмжээ авахыг уриалах зорилготой багш нарын жагсаал өнөөдөр 16:30 цагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдах гэж байна.
Багш нар өнгөрсөн долдугаар сард амиа хорлосон залуу багшийн үхэлд гашуудал илэрхийлэхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн пүрэв гарагт Сөүлд, баасан гарагт баруун өмнөд хэсэгт орших Гунсан хотод өөр хоёр багш амиа хорлосны дараа өнөөдрийн жагсаал түүхэн дэх хамгийн том багш нарын эсэргүүцэл болох төлөвтэй байна.
Жагсаалд оролцохын тулд олон багш нэг өдрийн чөлөө авч байгаа тул улсын хэмжээнд 30 орчим бага сургууль даваа гарагийг түр амралтын өдөр болгон зарлажээ.
Сөүлийн баруун хэсгийн нэгэн бага сургуулийн багшийн хэлснээр тус сургуулийн 48 багшийн 14 нь ажилдаа ирсэн бол үлдсэн хэсэг нь жагсаалд оролцохоор чөлөө авсан байна. Бусад бага сургуулиуд ч ижил нөхцөл байдалтай байна.
Орон нутгийн багш нар мөн бүсийн боловсролын газрын өмнө жагсахаар төлөвлөжээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын хэлснээр тэд залуу багшийн үхлийн цаад үнэнийг олж тогтоох, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай хуулийг дахин хэлэлцэхийг уриалж байгаа гэв.
Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай хууль батлагдсанаар сурагчдын эсрэг сахилгын арга хэмжээ авсан багшийг хүүхдийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож, хариуцлага тооцох хууль эрх зүйн боломж бүрдсэн бөгөөд үүний улмаас сурагч болон эцэг эхчүүдийн зүгээс багшид ирэх дарамт нэмэгдсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 200,000 орчим багш Сөүл хотын Ёуидо дүүрэгт Үндэсний ассамблейн ойролцоо цугларч, амиа хорлосон багш нарын дурсгалыг хүндэтгэж, багшийн эрхийг хамгаалахыг уриалсан.
Өнөөдрийн жагсаалд илүү олон багш оролцох төлөвтэй байгаа бөгөөд Боловсролын сайд Ли Жү Хо ням гарагт багш нарын эрхийн төлөө арга хэмжээ авахаа амлаж, төлөвлөсөн олон нийтийн жагсаалд оролцохын тулд чөлөө авахгүй байхыг хүссэн байна.
Мөн чөлөө авсан багш нарт хууль дүрмийн дагуу хатуу арга хэмжээ авахаа тус яам мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #сөүл, #Багш нарын жагсаал,