Филиппин, Малайз, Тайвань зэрэг улсууд Хятадын шинээр гаргасан газрын зургийг үндэслэлгүй гэж үзэн үгүйсгэжээ.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн 90 орчим хувийг хамардаг алдарт “U” хэлбэрийн шугамыг өөртөө нэгтгэн харуулсан шинэ газрын зургийг даваа гарагт гаргасан байна. Энэ нь жил бүр 3 их наяд долларын худалдааны бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг дэлхийн хамгийн маргаантай усан замын нэг юм.
“U” хэлбэрийн шугам нь Хайнан арлаас өмнө зүгт 1,500 км-ийн зайд үргэлжлэх бөгөөд Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Индонезийн эдийн засгийн онцгой бүсүүдийг (EEZ) дайран өнгөрдөг.
Хятад улс энэ шугамыг түүхэн газрын зураг дээр үндэслэсэн хэмээн мэдэгджээ.
Харин Филиппиний гадаад хэргийн яам “Филиппиний нутаг дэвсгэр, далайн бүс нутаг дахь бүрэн эрхийг өөрийн болгох гэсэн Хятадын энэхүү сүүлийн оролдлого нь олон улсын хууль тогтоомжийн дагуу ямар ч үндэслэлгүй” гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Цааш нь Хятад улсыг хариуцлагатай байж, олон улсын хууль болон “U” хэлбэрийн шугамыг үндэслэлгүй гэж үзсэн 2016 оны арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг уриалжээ.
Малайз газрын зурагтай холбоотойгоор дипломат эсэргүүцэл илэрхийлснээ мэдэгдсэн бол мягмар гарагт Энэтхэг улс тус улсын газар нутгийг өөртөө нэгтгэн харуулсан шинэ газрын зурагтай холбогдуулан Хятадын талд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Хятад улс нь 2009 онд Өмнөд Хятадын тэнгисийг багтаасан газрын зургийн арай өөр хувилбарыг НҮБ-д өргөн барьж байв.
Сүүлийн газрын зураг нь өмнөх хувилбартай харьцуулбал арай илүү өргөн газар нутгийг хамарч байгаа ба 1948 оны Хятадын газрын зурагтай адил ардчилсан засаглалтай Тайванийг өөртөө багтаасан байна.
Тайваний Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жефф Люгээс шинэ газрын зургийн талаар асуухад “Тайвань бол Хятадын нэг хэсэг биш. Хятадын засгийн газар Тайваний бүрэн эрхт байдлын талаарх байр сууриа яаж ч мушгин гуйвуулсан манай улсын оршин тогтнох бодит үнэнийг өөрчилж чадахгүй” гэж хариулжээ.
Одоогоор Хятадад "Үндэсний газрын зургийг сурталчлах долоо хоног" үргэлжилж байгааг Хятадын төв телевиз мягмар гарагт мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Өмнөд Хятадын тэнгис, #шинэ газрын зураг,