Япон Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг Номхон далайд цутгаж эхэлсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол бүс нутгийн далайн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх олон нийтийн санаа зовнилыг арилгах зорилгоор даваа гарагт өдрийн цайндаа далайн гаралтай бүтээгдэхүүн иджээ.
Япон улс пүрэв гарагаас эхлэн удаан хугацаанд яригдаж ирсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлснээр Япон болон хөрш зэргэлдээ орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхлээд байгаа.
Хятадын эрх баригчид тэр даруй Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг бүхэлд нь хориглосон бол Өмнөд Солонгосын засгийн газар шинжлэх ухаан, техникийн хувьд ямар ч асуудалгүй гэж мэдэгдсэн. Гэсэн ч далайн гаралтай хүнс болон далайн бохирдлын талаар олон нийт түгшүүртэй хэвээр байна.
Олон нийтийг тайвшруулахын тулд өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Юн Ерөнхий сайд Хан Дак Сүтэй уулзахдаа далайн гаралтай хүнсээр хоолложээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын гал тогоо ажилчдын үдийн хоолны цэсэнд түүхий загас нэмсэн байна.
“Хүмүүсийг аюулгүй далайн гаралтай бүтээгдэхүүнийг санаа зовох зүйлгүйгээр хэрэглэг хэмээн найдаж, Ерөнхийлөгчийн тамгын газраас даваа гарагаас эхлэн долоо хоногийн турш цайны газрын өдрийн хоолны цэсэнд Солонгос далайн бүтээгдэхүүнээр үйлчлэх шийдвэр гаргасан” гэж мэдэгдэлд дурджээ.
Усыг далайд цутгаж эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа Фүкүшимагийн станцын ойролцоох далайн усанд хийсэн шинжилгээгээр ямар ч цацраг идэвхт бодис илрээгүй болохыг Японы байгаль орчны яам ням гарагт мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч загас агнуурын салбарынхан далайн хүнсний хэрэглээ огцом буурахаас эмээсээр байна. “Media Research”-ийн долдугаар сард явуулсан санал асуулгаар Өмнөд Солонгосын иргэдийн 62% нь засгийн газрын баталгааг үл харгалзан, цөмийн станцын усыг далайд цутгаж эхэлбэл далайн хүнсний хэрэглээгээ багасгана, эсвэл зогсоох болно гэж хариулжээ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Фүкүшима, #Юн Сук Ёол,