2022 оны сүүлээр Антарктидын баруун хэсэгт Беллинсгаузены тэнгисийн эрэгт мөс хайлж задарсны улмаас 10,000 орчим император оцон шувууны дэгдээхэй далайд живж эсвэл хөлдөж үхжээ.

Уг үйл явдлыг судлаачид хиймэл дагуулаас гэрчилсэн байна.

Их Британийн Антарктид судлалын хүрээлэн (BAS)-ийн доктор Питер Фретвелл үүнийг ирээдүйд болох зүйлсийн зөгнөл гэж тодорхойлов.

Дэлхийн дулаарлын улмаас тус тивийн улирлын чанартай далайн мөсний хэмжээ улам буурсаар байгаа тул император оцон шувууны колонийн 90 гаруй хувь нь энэ зууны эцэс гэхэд устаж үгүй болох төлөвтэй байна.

Доктор Фретвеллийн хэлснээр император оцон шувуу нь үржлийн мөчлөгийн хувьд далайн мөснөөс хамааралтай байдаг аж. Энэ нь тэдний дэгдээхэйгээ өсгөхөд ашигладаг тогтвортой тавцан болдог бөгөөд хэрэв энэ мөс байх ёстой шигээ өргөн биш эсвэл хурдан задраад байвал эдгээр шувууд асуудалд орох болно.

Дулааралд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж чадна гэсэн итгэл найдвар бий. Гэхдээ тэгэхгүй бол бид эдгээр гайхамшигт, үзэсгэлэнтэй шувуудыг мөхөл рүү нь түлхэх болно.”

2022 онд Фретвелл болон түүний хамтрагчид Европын холбооны “Sentinel-2” хиймэл дагуулыг ашиглан Беллингсгаузены тэнгис дэх император оцон шувууны таван колонийг ажиглаж байжээ.

Гуравдугаар сард буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст өвөл дөхөхөд нас бие гүйцсэн шувууд далайн мөсөн дээр гарч, тэнд үржлийн үйл явц нь өрнөж, өндгөө дарж, дараагийн саруудад ангаахайгаа далайд гарах хүртэл нь тэжээдэг. Ихэвчлэн арванхоёр эсвэл нэгдүгээр сард шинэ шувууд далайд гардаг байна.

Гэвч арваннэгдүгээр сард олон мянган дэгдээхэйн өд усанд сэлэх хэмжээнд хүртэл ургаж амжаагүй байхад далайн мөс хуваагджээ. Улмаар дөрвөн колонийн дэгдээхэйнүүд устаж үгүй болсон байна.

Антарктидын зуны далайн мөсний хэмжээ 2016 оноос хойш огцом багасаж, тивийн эргэн тойронд хөлдсөн усны нийт хэмжээ рекорд хэмжээнд хүртэл буурчээ. 2021/22 болон 2022/23 оны зун Беллинсгаузен бараг мөсөн бүрхүүлгүй байсан бөгөөд өвлийн улиралд далайн мөсний хэмжээ ердийнхөөсөө хамаагүй бага байдаг болжээ.

Доктор Фретвелл болон түүний хамтрагчдын үзэж байгаагаар энэ нөхцөл байдлын өөрчлөлтийн нөлөөг императорууд мэдэрч байна. Далайн мөсний хэмжээ багассан явдал нь 2018-2022 оны хооронд император оцон шувууны 60 гаруй колонийн гуравны нэгд нь ямар нэг байдлаар нөлөөлжээ.

Дэлхийн дулаарлыг бууруулж чадвал хойд туйлын далайн мөс сэргэнэ гэж үздэг. Энэ нь Антарктидад ч мөн хамаатай байж болох бөгөөд император оцон шувууг устаж үгүй болохоос нь сэргийлэх хамгийн чухал алхам нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдал гэдгийг судлаачид хэлж байна. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Антарктид, #Уур амьсгалын өөрчлөлт, #Император оцон шувуу,