Энэтхэгийн “Чандраян-3” хөлөг сарны гадаргуу дээр газардлаа. Ингэснээр тус улс сансрын хөлөг нь сарны өмнөд туйлд амжилттай газардсан анхны орон болж байна.

Сар руу хийсэн өмнөх бүх нислэгүүд экваторын ойролцоо газардаж байсан бол хэзээ ч өмнөд туйлд хүрч байгаагүй юм.

Энэтхэгийн “Чандраян-3” төслийн гол зорилго бол хөлдсөн ус хайх явдал бөгөөд одоо сансрын хөлгийн тээвэрлэж буй ровер дэлхий рүү зураг, өгөгдөл илгээх л үлдлээ.

Саран дээр газардах нь тийм ч хялбар биш. Энэ долоо хоногт Оросын “Луна-25 газардах оролдлого хийсэн ч хяналтаас гарч, бүтэлгүйтсэн юм. Өмнө нь Энэтхэгийн анхны оролдлого мөн бүтэлгүйтлээр төгсөж байв.

Гэвч хоёр дахь удаагийн оролдлого нь амжилттай болж, Энэтхэг улс саран дээр газардсан АНУ, хуучин ЗХУ, Хятадын араас дөрөв дэх орон боллоо.

Саран дээрээс усны нөөцийг илрүүлэх явдал нь хүн төрөлхтний сансрын цаашдын эрэл хайгуулд чухал үүрэг гүйцэтгэх тул улс орнууд үүний төлөө өрсөлдсөөр байгаа юм.

АНУ-ын НАСА агентлаг мөн “Артемис” төслөөрөө өмнөд туйлыг онилоод байгаа.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Сар, #Энэтхэг, #Чандраян-3, #өмнөд туйл,