Долдугаар сарын 14-нд Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ISRO) харьцангуй бага судлагдсан сарны өмнөд туйлыг судлах зорилготой “Чандраян-3” хөлгөө сансарт хөөргөсөн.

Тэгвэл “Чандраян-3” сансрын хөлөг өнөөдөр орон нутгийн цагаар 18:04 орчимд сарны өмнөд туйлд газардах оролдлого хийх гэж байна. Ижил зорилготой Оросын “Луна-25” хөлөг долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө газардах оролдлого хийсэн нь амжилтгүй болсон.

Энэ нь мөн Энэтхэгийн саран дээр газардах хоёр дахь оролдлого юм. 2019 онд “ISRO”-ийн “Чандраян-2” даалгаврын үеэр тойрог замын нислэгийн төхөөрөмж амжилттай хөөрсөн боловч газардах төхөөрөмжид нь асуудал гарсан байдаг.

Лхагва гарагт “ISRO” нь сансрын хөлгийн газардах үеийн автомат горимыг идэвхжүүлэхэд бэлэн болсон гэж мэдэгдэв.

Амжилттай газардсан тохиолдолд “Чандраян-3” сарны гадаргуугийн эрдэс бодисын найрлагад спектрометрийн шинжилгээ хийх зэргээр хэд хэдэн туршилтуудыг хийх бөгөөд саран дээр хоёр долоо хоног байхаар төлөвлөжээ.

Хамгийн чухал нь сарны өмнөд туйлд газардсанаар саран дээр хөлдсөн ус байгаа эсэхийг судлах боломжтой болох юм.

“Чандраян-3”-ын газардах оролдлогыг Бенгалуру хотын захад байрлах сансрын хөлгийн удирдлагын төвийн эрдэмтэд болон албаны хүмүүс анхааралтай ажиглах бөгөөд уг үйл явдлыг Энэтхэг даяар тэсэн ядан хүлээж байна.

Бүх шашны мөргөлийн газруудад хүмүүс залбирал үйлдэж, сургуулийн сурагчид шууд дамжуулалтыг хүлээж байна.

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Африкийг зорьсон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди газардах ажиллагааг Йоханнесбург хотоос ажиглана.

Эх сурвалж: Reuters

#Сар, #Энэтхэг, #Чандраян-3,