Оросын албаныхан Украиныг Москва хотын нэгэн барилгад нисгэгчгүй онгоцоор халдаж, хотын бизнесийн дүүрэгт дэлбэрэлт үүсгэсэн хэмээн буруутгав.
Москва хотын дарга Сергей Собянины хэлснээр агаарын довтолгооноос хамгаалах хүчин нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд онгоцны хаягдал хотын Экспо төв дээр унасан байна.
Энэ нь ОХУ-ын нийслэлд болсон цуврал халдлагын хамгийн сүүлийнх нь болж байна.
Киев Оросын газар нутагт хийсэн дайралтаа хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй ба энэ удаад ч мөн халдлагын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр халдлага орон нутгийн цагаар 04:00 орчимд болжээ.
Хотын агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсний дараа нисгэгчгүй онгоц "нислэгийн замаа өөрчилсөн" бөгөөд Москвагийн Краснопресненская дахь орон сууцны бус барилга дээр унасан байна. Тус газарт засгийн газрын хэд хэдэн байр байрладаг аж.
Экспо төв нь хурал, чуулган, үзэсгэлэн худалдаа хийхэд зориулагдсан томоохон талбай бүхий байгууламж бөгөөд Кремлиэс 5 хүрэхгүй километрийн зайд байрладаг аж.
Тухайн газарт байсан нэгэн гэрчийн “Reuters” агентлагт хэлснээр халдлагын улмаас "хүчтэй дэлбэрэлт" болсон байна.
Харин Оросын Батлан хамгаалах яам онгоцны хаягдал унахад гал гараагүй гэж мэдэгдсэн бол Собянин нисгэгчгүй онгоц барилгад "ноцтой хохирол учруулаагүй" гэж мэдэгджээ.
Тус төвийн гадна хананы нэг хэсэг нурсан тухай Оросын төрийн өмчит мэдээллийн “Тасс” агентлаг онцгой байдлын албанаас иш татан мэдээлсэн байна. Нөлөөлөлд өртсөн талбай нь 30 м.кв орчим гэв.
Энэ явдлын дараа Москвагийн Внуково нисэх онгоцны буудал түр хугацаанд хаагдсан байна.
Энэ оны эхэн хүртэл Москва Украины дайнаас хол байсан боловч сүүлийн саруудад нисгэгчгүй онгоцны цохилтод удаа дараа өртсөн.
Өнгөрсөн сарын сүүлээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский дайн "Оросын нутаг дэвсгэр рүү эргэж байна" гэж хэлээд, энэ нь "зайлшгүй, жам ёсны бөгөөд туйлын шударга үйл явц" гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC

#Москва, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага,