Лхагва гарагт Канадын албаны хүмүүс томоохон түймрийн улмаас Баруун хойд нутаг дэвсгэрийн төв Йеллоунайф хот болон хэд хэдэн жижиг сууринуудад нүүлгэн шилжүүлэлт зарлажээ.
Түймэр Баруун хойд нутаг дэвсгэр дэх 3,000 орчим хүн амтай Хей Ривер хотод тулж ирсэн тул аврах ангиуд лхагва гарагийн шөнө хотын оршин суугчдыг автобус болон онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна.
Гал түймрийн мэдээллийн ажилтан Майк Вествикийн лхагва гарагийн оройн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнээр Хей Ривер хотын өмнөд хэсэгт гарсан түймэр нэмэгдсээр байгаа ба хотыг чиглэн хурдацтай тархаж байгаа аж.
Хэрэв энэ амралтын өдрүүдэд бороо орохгүй бол түймэр Йеллоунайф хотод хүрч болзошгүй байгаа бөгөөд тус хотын оршин суугчдыг мөн үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан байна. Тус хот нь 20,000 орчим хүн амтай бөгөөд Хойд туйлын тойргоос өмнө зүгт 400 километрийн зайд оршдог.
Өнөөдрийн байдлаар Канад даяар 1,000 гаруй түймэр идэвхтэй байгаагийн 230 нь Баруун хойд нутаг дэвсгэрт олон зуун га талбайд тархжээ.
Мужийн галын албаны мэдээлснээр 163,000 га талбайг хамарсан түймэр Йеллоунайфаас 17 километр зайд тулж ирсэн бөгөөд удахгүй хотыг Канадын бусад хэсэгтэй холбосон цорын ганц хурдны зам болох гуравдугаар хурдны замд хүрэх магадлалтай байна.
Баруун хойд нутаг дэвсгэрт мягмар гарагийн орой онц байдал зарласан ба Канадын арми түймрийг унтраах болон оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажилд дайчлагджээ.
Мягмар гарагт Канадын баруун хэсэгт хэт халж, 19 газарт агаарын хэм рекорд эвдсэн нь олон зуун ой хээрийн түймрийг өдөөсөн аж.
Энэ онд Канадын бараг бүх 13 мужид түймэр дэгдэж, нүүлгэн шилжүүлэлт зарлагдаж, газрын тос, байгалийн хийн олборлолт тасалдаж, холбооноос болон олон улсаас тусламж авсан байна.
Эх сурвалж: Reuters