Вьетнамын цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгч “VinFast”-ын зах зээлийн үнэлгээ арилжааны эхний өдрөө “Ford” болон “General Motors” (GM)-ийг давсан байна.

Одоогоор ашиг олж амжаагүй байгаа тус компанийн хувьцаа Нью-Йоркийн “Nasdaq” дээр анх удаагаа 255%-ийн өсөлт үзүүлжээ.

Ингэснээр “VinFast”-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 85 тэрбум доллароор хэмжигдэх болсон байна. “Ford” болон “GM”-ийн үнэлгээ тус бүр 48 тэрбум, 46 тэрбум доллар байдаг аж.

Энэхүү амжилт нь “VinFast”-ын ТУЗ-ийн дарга Фам Нхат Вуонгийн хөрөнгөд ойролцоогоор 39 тэрбум доллар нэмсэн байна. Вьетнамын хамгийн баян хүн болох Фам Нхат Вуонг нь 2017 онд тус компанийг байгуулж байжээ.

Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины зах зээл эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд томоохон компаниуд болон шинэ үйлдвэрлэгчдийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байна.

Шанхайд төвтэй “Automobility” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Билл Руссо “Хөрөнгө оруулагчид ирээдүйг цахилгаан эрчим хүчээр төсөөлж байгаагаас гадна хямд өртөгтэй Зүүн Азийн орныг АНУ-ын өрсөлдөгч болно гэдэгт итгэсээр байна. Геополитикийн үүднээс харвал Хятад бус, харин Вьетнам тэр улс нь байхаар харагдаж байнагэж “BBC”-д ярьжээ.

Хэдийгээр анхны арилжаа нь амжилттай байж чадсан ч томоохон тоглогчид зах зээлд ноёрхохын төлөө тэмцэж байгаа тул “VinFast”-ыг ширүүн өрсөлдөөн хүлээж байна.

Зах зээлийн тэргүүлэгчид, тэр дундаа Илон Маскийн “Tesla” болон хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн дэмжлэгтэй “BYD” зэрэг нь борлуулалтаа дэмжихийн тулд үнээ бууруулах арга хэмжээ аваад байгаа.

Компанийн танилцуулгад дурдсанаар жилийн эхний хагаст “VinFast” 11,300 цахилгаан машин худалдсан бол “Tesla” мөн хугацаанд 889,000 гаруй автомашин нийлүүлжээ.

Оны эхний гурван сард компанийн орлого өмнөх оныхоос 49 хувиар буурч, 598 сая долларын цэвэр алдагдал хүлээжээ. Өнгөрсөн жил тус компани нийтдээ 2 тэрбум гаруй долларын алдагдал хүлээсэн байна.

Эдгээрийг үл харгалзан “VinFast” АНУ-ын Хойд Каролина мужид 4 тэрбум долларын өртөгтэй үйлдвэрийн ажлаа эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Вьетнам, #Vinfast, #цахилгаан машин үйлдвэрлэгч,