АНУ-д агаарын бохирдол ихтэй, ялангуяа хөдөө аж ахуй, ой хээрийн түймрээс үүдэлтэй бохирдолтой бүс нутагт амьдардаг хүмүүсийн тэнэгрэл (dementia өвчний олон улсын нэршил)-д өртөх эрсдэл өндөр байдгийг даваа гарагт Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны материалд онцолжээ.
1998-2016 оны хооронд 28,000 ахмад настныг хамруулсан судалгаанд оролцогчдын 15% нь арван жилийн дотор тэнэгрэл өвчнөөр өвчилсөн ба тэнэгрэл өвчин туссан хүмүүсийн дийлэнх нь цагаан арьстан биш, боловсролгүй, орчны бохирдол ихтэй газарт амьдардаг хүмүүс байсан байна.
Судлаачид хоёр жил тутамд хүмүүсийн танин мэдэхүй, эрүүл мэнд, эрүүл мэндийн зан үйлийн талаар асуумж авч, Байгаль орчныг хамгаалах газраас субъектүүдийн амьдардаг газрын агаарын чанарын мэдээлэл, ойролцоох дамжин өнгөрөх тээвэр, хүн амын нягтрал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулж, нийт PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг тооцоолжээ.
Бохирдлыг бууруулах арга хэмжээ авснаар тэнэгрэл өвчинд өртөх эрсдэлийг бууруулах боломжтой гэж судлаачид хэлсэн ч бохирдол ба тэнэгрэл өвчин хоорондын хамаарлыг батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай болохыг тэмдэглэсэн байна.
Агаарын бохирдлоос шалтгаалсан тэнэгрэл өвчинтэй бүх төрлийн бохирдол холбоотой боловч хамгийн их холбоотой нь хөдөө аж ахуй, ил гал түймрийн бохирдол байжээ. Мөн замын хөдөлгөөн, эрчим хүчний үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн зорилгоор нүүрс шатаах зэргээс үүдэлтэй бохирдол нь тэнэгрэл өвчинтэй холбоотой болохыг тогтоожээ.
Судлаачдын тодорхойлсноор АНУ-д жил бүр 188,000 хүн тоосонцроос үүдэлтэй тэнэгрэл өвчнөөр өвчилдөг байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр одоогийн байдлаар тус улсад 5.8 сая орчим хүн Альцхаймер өвчин болон бусад төрлийн тэнэгрэл өвчтэй байна.
Мичиганы их сургууль болон Бостоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын хийсэн энэхүү судалгаа нь орчны бохирдол ба тэнэгрэл өвчин хоорондоо холбоотой болохыг олж тогтоосон анхны судалгаа биш аж. Өмнө нь Канад болон Англид ижил төстэй судалгаа хийгдэж байжээ. Энэ оны эхээр мөн Харвардын их сургууль нарийн ширхэгтэй тоосонцорт өртөх нь тэнэгрэл өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: Forbes

#агаарын бохирдол, #судалгаа, #эрүүл мэнд, #тэнэгрэл өвчин,