Хятадаас 300,000 жилийн өмнөх үед хамаарах гавлын яс олдсон нь урьд өмнө олдож байсан эртний хүний олдвортой адилгүй байсан бөгөөд энэ нь хүний хувьслын түүхэнд шинэ хуудас нээсэн явдал болжээ.
Хятад, Испани, Их Британийн олон улсын судлаачдын баг 2015 онд Хятадын зүүн хэсгийн Хуалондун бүс нутгаас гавлын ясыг, ялангуяа доод эрүүний яс болон бусад 15 олдворын хамт олсон ба цаг хугацааны хувьд бүгд Дунд плейстоцений сүүл үед хамаарна гэж үзжээ.
Эрдэмтэд ойролцоогоор 300,000 жилийн өмнө эхэлсэн Дунд плейстоценийн сүүл үеийг орчин үеийн хүнийг оролцуулаад гоминидуудын хувьслын чухал үе байсан гэж үздэг.
Долдугаар сарын 31-нд "Human Evolution" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар эрдэмтдийн баг “HLD 6” гэгддэг доод эрүүг плейстоцений гомининууд болон орчин үеийн хүмүүсийнхтэй харьцуулж үзсэн байна.
Эрүү нь Хомо эректусаас үүссэн орчин үеийн хүний төрөл болох Хомо сапиенсийн доод эрүүний хэлбэртэй төстэй байжээ. Гэхдээ энэ нь бас Хомо эректусаас үүссэн өөр төрөл болох Денисовануудын зарим шинж чанарыг агуулж байсан байна.
Хятадаас олдсон плейстоцений үеийн гоминидын олдворуудыг аль нэг ангилалд багтаахад хэцүү байсан бөгөөд өмнө нь ийм тохиолдлуудыг гажиг эсвэл ямар нэг согог гэж үздэг байсан болохыг судалгаанд дурджээ.
Эцэст нь эрдэмтэд “HLD 6”-ийн шинж чанарт үндэслэн эртний хүний олдворыг одоо байгаа ангилал зүйн ямар ч бүлэгт багтахгүй гэж үзсэн байна.
Гэхдээ хүний ургийн мод дахь тэдний байрыг тодорхойлохын тулд илүү олон олдвор, судалгаа шаардлагатай болохыг тэмдэглэжээ.
Эх сурвалж: CNN

#ХЯтад, #эртний хүний олдвор, #хүний гарал үүсэл,