Өнөөдөр Хятадын өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотын чинээлэг дүүрэгт байрлах өндөр барилгад хүчтэй дэлбэрэлт болж, ойролцоох тэнгэр баганадсан барилгуудад чичиргээ нь мэдрэгдсэн тухай төрийн хэвлэлүүд мэдээлэв.

Шэньжэнь хотын гал командын мэдээлснээр дуудлага хүлээн авсныхаа дараа ослын газар руу 16 гал унтраах машин, 80 аврагчийг илгээсэн байна.

Барилгын гадна талд гал гарч буйг харуулсан бичлэгийг “Phoenix TV” нийтэлжээ.

Ойролцоох оффисын барилгад ажилладаг 30 настай Жан овогтой эр “Гэнэт чанга дуу чимээ гарч, ширээ чичирсэн” гэж хэвлэлд ярьсан байна.

Төрийн хэвлэл мэдээллийн “The Beijing News”-ийн мэдээлснээр урьдчилсан дүгнэлтээр барилгын 28 давхарт хий дэлбэрснээс гал гарсан болохыг тогтоосон ч дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэв.

Дэлбэрэлтийн дараа дор хаяж нэг хүн барилгаас унасан ба түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дэлбэрэлт “Tencent” зэрэг томоохон компаниудын төв оффис байрладаг дүүрэгт орших тансаг зэрэглэлийн орон сууцны барилгад болжээ.

Эх сурвалж: Reuters

#дэлбэрэлт, #ХЯтад, #Шэньжэнь,