2034 оны эрэгтэй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабт болох бол 2030 оны тэмцээнийг Испани, Португал, Марокко улс хамтран зохион байгуулахаар болсныг Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ) мэдэгдлээ.
Мөн 2030 онд тэмцээний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болох гэнэ.
Лхагва гарагт болсон ОУХБХ-ийн ээлжит бус хурлын үеэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдыг санал хураалтаар тодруулсан байна. Уулзалтад холбооны гишүүн 211 орны төлөөлөл видео холбоосоор оролцжээ.
ОУХБХ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстром “конгрессын өмнө бүх 211 гишүүн холбоо саналаа үр дүнтэй өгсөн” гэж мэдэгдэв.
Норвеги улс “Одоогийн ОУХБХ-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тендерийн үйл явцтай холбоотой санаа зовнил”-ын улмаас санал хураалтаас түдгэлзсэн байна.
Швейцарын хөл бөмбөгийн холбоо мөн саналаа хурлын протоколд оруулахыг хүсжээ.
Мягмар гарагт Швейцарын хөл бөмбөгийн холбоо 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчаар Саудын Араб өрсөлдөж байгааг хүлээн зөвшөөрөхөө гэж мэдэгдсэн ч ОУХБХ болон олон улсын хөдөлмөрийн байгууллагуудыг хүний эрхийн байдалд хяналт тавихыг шаардсан байна.
Данийн Хөл бөмбөгийн Холбоо (DBU) мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тендерийн оролцогчдыг дэмжсэн боловч ОУХБХ-оос хүний эрхийн сайжруулалтыг хянахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд Саудын Араб нь нэр хүндээ өсгөх зорилгоор спортыг ашиглаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Газрын тос олборлогч вант улс нь хүний эрхийн байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тал дээр таагүй нэр хүндтэй ч үүнийгээ өөрчлөхийн тулд спортод урьд өмнө хэзээ ч байгаагүй их мөнгө зарцуулж байгаа юм.
Тус улс 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 15 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба одоогоор дөрөв нь баригдсан байна.
Эх сурвалж: BBC

#саудын араб, #ОУХБХ, #2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,