Сирийн босогчид огцорсон Ерөнхийлөгч Башар аль-Асадын эцэг, талийгаач ерөнхийлөгч Хафез аль-Асадын булшийг шатаажээ.

Зэвсэглэсэн хүмүүс Асадын гэр бүлийн төрсөн нутаг буюу Латакиа мужийн баруун хойд хэсэгт орших Кардаха дахь бунхныг галдан шатаагаад, тойрон алхаж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Исламист Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэл тэргүүтэй босогчдын дайралтын улмаас Башар аль-Асад гэр бүлийнхээ хамт Орос руу дүрвэсний дараа сиричүүд улс орон даяар Хафез, Башар нарын хөшөө, зурагт хуудсыг буулгаж, тэдний 54 жилийн засаглалын төгсгөлийг тэмдэглэж байна.

2011 онд Башар аль-Асад ардчиллын төлөөх тайван бослогыг харгис хэрцгийгээр дарснаар тус улсад иргэний дайн дэгдэж, хагас сая гаруй хүн амь үрэгдэж, 12 сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм.

Хафез аль-Асад 1971-2000 оны хооронд Сирийг харгис хэрцгийгээр удирдаж, нас барсных нь дараа түүний эрх мэдэл хүүд нь шилжиж байв.

Тэрээр Турктэй хиллэдэг Газар дундын тэнгисийн эрэг орчмын Латакиа мужид ихэвчлэн оршин суудаг Сирийн шашны цөөнх, Шиа шашны салбар болох алави гаралтай. Сирийн хүн амын 10 орчим хувийг бүрдүүлдэг алавичууд засгийн эрхэнд байх хугацаанд нь Ассадыг тууштай дэмжиж ирсэн. Тэдний зарим нь одоо босогчдын бай болж магадгүй гэж эмээж байна.

“HTS” болон холбоотон босогчдын бүлэглэлүүд ням гарагт Сирийн нийслэл Дамаскийг хяналтдаа авсны дараа Ахмед аль-Шараа хэмээх жинхэнэ нэрээ ашиглаж эхэлсэн “HTS”-ийн удирдагч Абу Мохаммед аль-Жолани янз бүрийн шашны бүлгүүд болон нийгэмлэгүүдэд хүлээцтэй хандахаа амласан.

Энэ хүрээнд босогчдын төлөөлөгчид Сирийн шашин, соёлын олон янз байдлыг онцолсон баримт бичигт гарын үсэг зурсан тухай “Reuters” мэдээлжээ.

“HTS” баруун хойд нутгийн босогчдын засаг захиргааны тэргүүн асан Мохаммед аль-Башираар 2025 оны гуравдугаар сар хүртэл шилжилтийн засгийн газрыг удирдуулахаар нэрлээд байгаа.

Башир мягмар гарагт Дамаск хотноо шинэ засгийн газрын гишүүд болон Асадын хуучин танхимын гишүүдтэй хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна.

Тэрээр Асадын дэглэм нуран унасан тул хүмүүс “тогтвортой байдал, тайван байдлыг эдлэх” цаг болсон хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#СИри, #Хаят Тахрир аль-Шам, #Башар аль-Асад, #Хафез аль-Асад,