Пүрэв гарагт Өмнөд Солонгос даяар Ханун хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхи шуурч, хөрсний гулгалт, үер усны гамшиг, эд хөрөнгийн хохирлын нийт 361 тохиолдол бүртгэгджээ.
Хар салхины хүч аажмаар суларсан тул тус улс анх тооцоолж байснаас бага хохирол амссан байна.
Пүрэв гарагт өмнөд хэсгээс хойд зүгийг чиглэн 16 цагийн турш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг дайрсан Ханун хар салхи баасан гарагийн өглөөний 6:00 цагийн орчимд Хойд Солонгосын нийслэл Пхеньяны орчимд хүрснийхээ дараа замхарсан болохыг цаг уурын агентлаг мэдээллээ.
Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штаб (CDSCH)-ын мэдэгдсэнээр хар салхины улмаас үер бууж, барилга байгууламжууд эвдэрч, хөрсний гулгалт үүсэж, тээврийн хэрэгсэл саатаж, сургуулиуд хаагдсан ч хүний амь нас эрсдээгүй байна.
Пүрэв гарагт зүүн өмнөд Дэгү хотод үерт автсан голын ойролцоо нэг хүн нас барж, нэг хүн сураггүй алга болсон ч эдгээр тохиолдлыг хар салхитай холбоогүй осол гэж үзжээ.
Баасан гарагийн 06:00 цагийн байдлаар “CDSCH” төвд бүртгэгдсэн 361 хохирлын 184 нь нийтийн эзэмшлийн объект, 177 нь хувийн хэвшлийн байгууллагуудтай холбоотой байна. Хохирлын дийлэнх нь зүүн өмнөд буюу хар салхины анх газардсан цэгийн ойролцоо болон зүүн эргийн бүс нутагт бүртгэгджээ.
Зам усанд автсан, эвдэрсэн 64 тохиолдол, айл өрх үерт өртсөн 30 тохиолдол, аж ахуйн нэгж үерт автсан 16 тохиолдол бүртгэгдэж, нийт 40,358 айл өрхийн цахилгаан тасарсан байна.
Хар салхины улмаас пүрэв гарагт 15,862 хүнийг хамгаалах байр руу нүүлгэн шилжүүлсэн бол одоогийн байдлаар 9,741 нь гэр рүүгээ буцжээ.
Голдуу зүүн өмнөд бүсэд 680 орчим зам үер, хөрсний гулгалтаас болж хаагдсан хэвээр байна. Далайн тээврийн 24 чиглэл хаалттай хэвээр байгаа ч баасан гарагийн нислэгүүд хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #Ханун хар салхи,