Ливаны Соёлын сайд “Барби” киног “ижил хүйстний харилцааг сурталчилсан”, мөн шашны үнэт зүйлстэй зөрчилдөж байна гэж үзэн, кино театруудад үзүүлэхийг хориглох санал гаргасан байна.
Сайд Мохаммад Мортадаг шийтийн зэвсэгт бүлэглэл Хезболла дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Толгойлогч нь болох Сайед Хассан Насралла саяхан ЛГБТ хүмүүсийг эсэргүүцдэг болохоо хэлээд, гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахыг уриалсан Исламын бичвэрүүдийг иш татсан юм.
Мортада саналаа танилцуулахдаа уг киног “ижил хүйстний харилцаа, хүйс өөрчлөхийг сурталчилсан”, мөн уламжлалт гэр бүлийн ач холбогдлыг бууруулах замаар “сүсэг бишрэл болон ёс суртахууны үнэт зүйлстэй зөрчилдөж байна” хэмээн буруушаажээ.
Мортадагийн саналд үндэслэн Дотоод хэргийн сайд Бассам Мавлави Аюулгүй байдлын ерөнхий газраас киног хянаж, зөвлөмж гаргахыг хүссэн байна.
Лхагва гарагт Кувейт улс мөн “олон нийтийн ёс зүй, нийгмийн уламжлал”-ыг хамгаалах үүднээс “Барби” болон “Надтай яриач” (Talk to Me) аймшгийн киног хориглох шийдвэр гаргажээ.
Ливан нь 2017 онд ижил хүйстнүүдийн бахархлын долоо хоногийг зохион байгуулсан Арабын анхны улс болж байсан бөгөөд ЛГБТ хүмүүсийн хувьд консерватив үзэлтэй Ойрх Дорнод дахь хамгийн аюулгүй газарт тооцогддог.
Гэвч сүүлийн жилүүдэд энэ асуудал хурцаар тавигдаж, шашны болон зэвсэгт бүлгүүдийн зүгээс эсэргүүцэл нэмэгдэж, засгийн газраас холбоотой арга хэмжээнүүдэд хориг тавьж эхэлсэн байна.
“Барби” кино нь долдугаар сарын 21-нд нээлтээ хийснээсээ хойш дэлхийн хэмжээнд тасалбарын борлуулалтаас 1 тэрбум долларын орлого олоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Ливан, #Barbie, #Барби, #Кувейт,