Лхагва гарагт Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, хууль тогтоогч асан Фернандо Виллависенсио сонгуулийн сурталчилгааны үеэр алагдсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Гильермо Лассо мэдэгдээд, аллагын хэргийн хэрэгтнийг олж шийтгэхээ амлав.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр хууль тогтоогч асан Виллависенсио нь Кито хотод сонгуулийн кампанит ажлын үеэр буудуулсан байна.
Сэжигтэн этгээд Аюулгүй байдлын ажилтнуудтай буудалцах үеэр хүнд шархдаж, улмаар нас барсан болохыг Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.
Ерөнхийлөгч Лассо “Түүний дурсгал болон түүний тэмцэлд зориулж, энэ гэмт хэрэг шийтгэлгүй өнгөрөхгүй гэдгийг би та бүхэнд амлаж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг гаарсан хэдий ч хуулийн дагуу бүх хариуцлагыг тэдэнд үүрүүлэх болно” гэж “X” платформ дээрх хуудсаараа мэдэгдэв.
Лассо мөн аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын дунд яаралтай хурал зарлахаа мэдэгдсэн байна.
Урьдчилсан санал асуулгаар Виллависенсиог иргэдийн 7.5% нь дэмжиж байсан ба наймдугаар сарын 20-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт өрсөлдөх найман нэр дэвшигчээс тавдугаарт бичигдэж байжээ.
Андын нурууны Чимборазо мужаас гаралтай Виллависенсио нь төрийн мэдлийн “Petroecuador” газрын тосны компанийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн, дараа нь сэтгүүлчээр ажиллаж байсан ба авлигал, байгаль орчны доройтол зэрэг асуудлуудыг голчлон хөнддөг байжээ.
Тэрээр амиа алдахынхаа өмнөх өдөр буюу мягмар гарагт Ерөнхий прокурорын газарт газрын тосны бизнестэй холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн аж.
Виллависенсио нь ерөнхийлөгч асан Рафаэль Корреаг илт шүүмжилдэг байсан бөгөөд ерөнхийлөгчийн эсрэг мэдэгдлээсээ болж гүтгэлгийн хэргээр 18 сарын хорих ял авч байжээ.
Эх сурвалж: Reuters

#Эквадор,