Лхагва гарагийн өглөө Японы аялал жуулчлалын алдартай бүс болох Окинава аралд Ханун хар салхины улмаас нийт өрхүүдийн 34% нь буюу 210,000 гаруй өрх цахилгаангүй болж, одоогийн байдлаар нэг хүн нас барж, 25 хүн бэртэж гэмтсэн байна.
Японы нийслэл Токио хотоос баруун өмнө зүгт 1,600 километрийн зайд орших жуулчдын очих дуртай тус бүс нутагт 700,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Хар салхи 15 км/цагийн хурдтайгаар баруун хойд зүгийг чиглэн хөдөлж байгаа ба хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг Японы цаг уурын агентлаг (JMA) мэдэгдэв.
Окинавагийн зарим байршилд лхагва гарагийн өглөө салхины хурд бараг 200 км/цагт хүрч, сүүлийн 24 цагийн дотор 250 мм-ээс их хур тунадас орсныг “JMA” мэдэгджээ. Хүчтэй салхины улмаас зарим газарт машин хөмөрсөн байна.
Цахилгааны тасалдлын улмаас Окинавагийн зарим хэсэгт утас, интернэт холболт тасарсан болохыг “SoftBank Corp” болон “KDDI” үүрэн холбооны операторууд мэдэгдэв. Окинавагаас гадна арлын хойд хэсэгт орших Кагошима мужийн Амами арлуудад мөн 10,030 байшингийн цахилгаан тасарчээ.
Окинавагийн нийслэл Наха хотын нисэх онгоцны буудал лхагва гарагт хоёр дахь өдрөө дараалан хаалттай байна. Японы тээврийн яамны мэдэгдсэнээр мягмар, лхагва гарагт нийт 951 нислэг цуцлагдсан бол 35 гатлага онгоцны шугамыг зогсоожээ.
Хар салхи баасан гараг гэхэд баруун тийш Хятадын Жэжян, Фужиан муж болон Тайваний хойд хэсэгт хүрэх бөгөөд дараа нь зүүн хойш эргэж, Японы гурав дахь том арал болох Кюүшю рүү чиглэж магадгүй гэж “JMA” таамаглаж байна.
Ханун хар салхины улмаас Тайвань нийслэл Тайбэйг оролцуулаад арлын хойд хотуудын үйлчилгээний байгууллагууд, сургуулиуд, мөн хөрөнгийн болон валютын захуудаа пүрэв гарагт хаахаар болжээ.
Тайваний цаг уурын товчооноос хоёр дахь хамгийн хүчтэй хар салхи гэж ангилсан Ханун хар салхины хурд хамгийн ихдээ 209 км/цагт хүрч байгаа ба арлын зүүн хойд эрэг рүү ойртож байгаа аж.
Хар салхины улмаас Тайваний төвийн уулархаг хэсгээр нийт 0.6 метр хур тунадас, Тайпей орчмын ууланд 0.3 метр хур тунадас орох төлөвтэй байна.
Дотоодын болон олон улсын 30 орчим нислэг цуцлагдсан бөгөөд пүрэв гарагт дотоодын бүх гатлага онгоцыг түр зогсоохоор болжээ.
Төв засгийн газраас яаралтай тусламжийн төв байгуулсан ба олон зуун цэрэг хойд хэсгийн хотуудад бэлэн байдалд байгааг Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Окинава, #Тайвань, #Япон, #Ханун хар салхи,