Лхагва гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи нар 18 жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулж байгаагаа мэдэгджээ.
Тэд өмнө нь харилцаа нь хүндрэлтэй байгаа талаар илэн далангүй ярьдаг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон нийтийн өмнө хамтдаа харагдах нь багасаад байсан юм.
Өдгөө 51 настай Трюдо, 48 настай Софи Грегуар Трюдо нар нь 2005 оны тавдугаар сард гэрлэсэн ба 15, 14, есөн настай гурван хүүхэдтэй.
Трюдогийн хувьд аав, Ерөнхий сайд асан Пьер Трюдо нь мөн 1977 онд албан тушаал хашиж байх үедээ эхнэр Маргаретаасаа салж байсан аж.
Энэхүү үйл явдал нь гэр бүлийн амьдралын ач холбогдлыг байнга онцолдог Трюдогийн хувьд 2015 онд ерөнхий сайд болсноос нь хойш түүнд тохиолдож буй хамгийн том хувийн асуудал нь болж байна.
Трюдо “Софи бид хоёр олон удаа утга учиртай, хүнд хэцүү яриа өрнүүлсний эцэст салах шийдвэр гаргасан гэдгээ хуваалцахыг хүслээ” гэж “Instagram” хуудсандаа бичжээ. Софи өөрийн хуудсандаа мөн ижил зурвас нийтэлсэн байна.
Тэд хууль ёсны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд одоо хосууд хүүхдүүдээ өсгөхөд анхаарлаа хандуулна гэдгийг Трюдогийн албанаас мэдэгджээ.
Эх сурвалжийн хэлснээр Софи Оттава руу нүүх боловч хосууд хүүхдүүдээ хамтран асран хамгаалж, Софи Ерөнхий сайдын албан ёсны оршин суух газар болох Ридо Коттежид хүүхдүүдтэйгээ хамт их цагийг өнгөрөөхөөр төлөвлөж байгаа гэв.
Их сургуульд худалдааны чиглэлээр суралцсан, хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Софи нь 2003 онд Трюдотой анх уулзахдаа сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд хоёр жилийн дараа тэд гэрлэж байв.
Трюдо 2015 оны сүүлээр Ерөнхий сайд болохдоо дөнгөж 43 настай байсан ба загварлаг хувцаслалтай хосууд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг маш хурдан татсан юм.
2015 оны аравдугаар сард “New York Post” сонин Софиг “Дэлхийн хамгийн халуухан тэргүүн хатагтай” хэмээн нэрлэж байсан.
Трюдо ерөнхий сайд болсон эхний жилүүдэдээ олон нийтийн арга хэмжээ, гадаад томилолтод байнга Софитэй хамт явж харагддаг байв. Харин сүүлийн жилүүдэд Софи нөхрийнхөө хамт үзэгдэх нь ховор болсон байжээ.
Эх сурвалж: Reuters

#Канад, #Жастин Трюдо,