Лхагва, пүрэв гарагт Иранд агаарын хэм урьд өмнө үзэгдэж байгаагүй хэмжээнд хүрэх гэж байгаа тул бүх нийтийн амралт зарлажээ. Мөн өндөр настан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг гэртээ байхыг уриалсан байна.

Ираны өмнөд хэсгийн олон хотод хэдэн өдрийн өмнөөс халж эхэлсэн ч энэ долоо хоногт өмнөд хэсгийн Ахваз хотод агаарын температур Цельсийн 51 хэмийг давах төлөвтэй байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааруулав.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Бахадори-Жахроми лхагва, пүрэв гарагт бүх нийтийн амралт зарласныг мэдэгдсэн бол тус улсын Эрүүл мэндийн яам эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болсныг мэдэгджээ.

Нийслэл Тегеранд лхагва гарагт агаарын хэм 39 хэмд хүрэх төлөвтэй байна.

Сүүлийн долоо хоногт дэлхийн ихэнх хэсэгт халалт үргэлжилж байгаа ба эрдэмтэд үүнийг хүнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #тегеран, #хэт халалт,