Японы өмнөд хэсэгт орших Окинава гинжин арлуудад Ханун хүчтэй хар салхи ойртож байгаа ба пүрэв гараг хүртэл аадар бороо орж, хүчтэй салхи шуурч болзошгүй байгаа тул мягмар гарагт арлын нислэгүүдийг цуцалж, олон арван мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.
Салхины хурд цагт 200 километрийг давж, баруун хойд зүгт аажмаар шилжиж байгааг харгалзан Токио хотоос баруун өмнө зүгт 1,600 километрийн зайд орших аялал жуулчлалын бүс нутгийн ихэнх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн байна.
Окинавагийн төв Наха хотын нисэх онгоцны буудал хаагдаж, 900 орчим нислэг цуцлагджээ. Хотын дор хаяж 20,000 оршин суугч нүүлгэн шилжүүлэх зөвлөмжид багтсан болохыг албаны хүмүүс мэдэгдэв.
Мягмар гарагийн оройноос салхины хүч, хур тунадас нэмэгдэж, лхагва гараг гэхэд шуурга бүр илүү ширүүсэх төлөвтэй байна.
Хар салхины замыг урьдчилан таамаглах аргагүй хэвээр байгаа бөгөөд зарим цаг уурчид энэ долоо хоногийн сүүлээр Хятадын зүүн хэсэгт хүрч болзошгүй гэж мэдэгдсэн бол олон нийтийн “NHK” телевиз хар салхи зүүн тийш эргэж, Японы гол арлуудыг дайрч болзошгүй гэж мэдэгджээ.
Лхагва гарагийн үд дунд гэхэд хар салхи Нахатай хамгийн ихээр ойртох бөгөөд энэ үед 180 мм-ээс багагүй хур тунадас орох төлөвтэй байгааг “NHK” мэдээлэв.
Өнөө өглөө Окинавагийн цахилгаан эрчим хүч түгээх орон нутгийн компани хар салхины улмаас арлын 218,260 айл өрх буюу нийт өрхүүдийн 34 хувь нь цахилгаангүй болсон талаар мэдээлжээ.
Долоо хоногийн эхээр Японы бусад хэсэгт мөн цаг агаар хүндэрсэн ба нийслэл Токио болон ойр орчмын бүс нутгуудад аадар бороо орж, 15,000 орчим өрх нэг дор цахилгаангүй болсон юм.
Эх сурвалж: Reuters

#Окинава, #Япон, #Ханун хар салхи,