Мьянмарын эрхийг барьж буй цэргийн дэглэм шоронд хоригдож буй тус улсын удирдагч асан Аун Сан Су Чиг 19 хэргээр буруутган ял оноосны тавд нь өршөөл үзүүлж байгаагаа зарлав.
Хунтагийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны “Eleven Media Group”-т мэдээлснээр улс даяар 7,000 гаруй хоригдолд өршөөл үзүүлж байгаа ба энэ хүрээнд Су Чигийн 33 жилийн хорих ялаас зургаан жил хасагдаж байгаа гэнэ.
2021 оны эхэнд Мьянмарын арми сонгуулиар сонгогдсон Су Чигийн засгийн газрыг түлхэн унагаж, цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн эсрэг хатуу ажиллагаа явуулсны улмаас олон мянган хүн шоронд хоригдож, амиа алдсанаас хойш тус улсад цус асгаруулсан үймээн самуун үргэлжилсээр байгаа юм.
Даваа гарагт хунтагийн дэглэм энэ оны наймдугаар сард зохион байгуулахаар товлогдсон сонгуулийг хойшлуулж, онц байдлыг зургаан сараар сунгасан нь хямралыг улам уртасгана гэж шүүмжлэгчид үзэж байна.
Төрийн эргэлтийн үеэр баривчлагдсан 78 настай Нобелийн шагналт Су Чиг өнгөрсөн долоо хоногт нийслэл Нейпитау дахь шоронгоос гэрийн хорионд шилжүүлжээ. Тэрээр өөрт нь тулгасан олон нийтийг өдөөн турхирсан, сонгуулийн луйвар, авлига зэрэг бүх хэргүүдийг үгүйсгэж, давж заалдах хүсэлтээ гаргаад байгаа юм.
Цэргийн Төрийн захиргааны зөвлөл мөн Су Читэй нэгэн зэрэг баривчлагдсан ерөнхийлөгч асан Вин Мьиний хорих хугацааг дөрвөн жилээр бууруулсан болохыг хунтагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Су Чи, Вин Мьин нар үргэлжлүүлэн гэрийн хорионд байх аж.
Су Чид тохсон хэргүүдээс сонгуулийн сурталчилгааны үеэр ковидын журам зөрчсөн, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах тухай хуулийг зөрчсөн гэх мэт хөнгөн хэргүүдэд өршөөл үзүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Аун Сан Су Чи, #Мьянмар, #Хунта,