Мягмар гарагт дөрөв дэх өдрөө үргэлжилж буй Доксури хар салхи Хятадын нийслэл Бээжинг хүчтэй үерт автуулаад байна. Амиа алдагсдын тоо 11-д хүрч, өөр 13 хүн сураггүй алга болжээ.
Одоогийн байдлаар хотын 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үерийн гамшиг хэд хэдэн дүүргийг дайрч, галт тэрэгний үйлчилгээ, замын хөдөлгөөн саатжээ.
Бээжин, Тяньжин болон Хэбэй зэрэг Хятадын хойд хэсэгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг улам дордож болзошгүй байгааг тус улсын Онцгой байдлын яамнаас анхааруулав.
Мягмар гарагт Бээжингийн хоёр нисэх онгоцны буудалд 400 орчим нислэг цуцлагдаж, хэдэн зуун нислэг саатсан тухай “Flight Master” мэдээлжээ.
Бээжин дэх үер усны гамшгийг харуулсан дүрс бичлэгүүд Хятадын олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр байна.
Дэлхийн олон орны адил сүүлийн долоо хоногт Хятадад хэт халалт, аадар бороо давхцаж байгаа нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Долоо хоногийн өмнө Талим хар салхи Хятадыг дайрсан бол өнгөрсөн баасан гарагт Доксури хар салхи Хятадын зүүн өмнөд Фужян мужийг дайрч, хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэснийхээ дараа хойд зүгт нийслэл рүү чиглэсэн юм.
Хятадын Цаг уурын товчооны мэдээлснээр бямба гарагийн оройноос даваа гарагийн үд хүртэл Бээжинд дунджаар 170.9 мм бороо орсон нь долдугаар сарын нийт хур тунадастай тэнцэж байгаа аж.
Лхагва гарагт мөн Хятадын эрэг орчмын Жэжян, Фужиан мужийг Ханун хар салхи дайрах төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC

#бээжин, #Доксури хар салхи, #Ханун хар салхи, #үерийн гамшиг,