НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага жуулчдын очих дуртай хамгийн алдартай газруудын нэг болох Италийн Венецийг устах аюулд буй өвийн жагсаалтад нэмэхийг зөвлөжээ.

Мөн ЮНЕСКО олон жилийн турш жуулчдын хөлд дарагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэж буй Венецийн “удаан үргэлжилсэн асуудлуудыг” шийдвэрлэхийн тулд Италийн засгийн газраас “онцгой чармайлт гаргахыг” уриалсан байна.

Венец бол Дэлхийн өвд бүртгэгдсэн 1,157 газрын нэг бөгөөд соёлын болон байгалийн үзэмжээрээ “Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн” бүхий газарт тооцогддог.

ЮНЕСКО болон түүний зөвлөх байгууллагын шинжээч нар Венецийг аюулд өртсөн өвийн жагсаалтад оруулах зөвлөмжийг есдүгээр сард Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.

Ингэхдээ “Олон нийтийн аялал жуулчлал, бүтээн байгуулалтын төсөл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан, ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд дорвитой ахиц гараагүй” болохыг зөвлөмждөө тусгажээ.

Мөн эдгээр асуудал нь “барилга байгууламж, хот суурин газрын эвдрэлд хүргэж, байгууламжуудын соёлын бөгөөд өвөрмөц байдлыг доройтуулж, соёл, байгаль орчин, ландшафтын шинж чанар, үнэт зүйлсийн бүрэн бүтэн байдалд заналхийлж” байгааг анхааруулсан байна.

Сүүлийн жилүүдэд Венец нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудлыг бодитойгоор даван туулж байгаа.

Энэ оны хоёрдугаар сард хот ган гачигт нэрвэгдэж, зарим сувгаар гондол завь, усан такси, түргэн тусламжийн машинууд явах боломжгүйд хүрсэн бол 2019 оны арваннэгдүгээр сард үерийн улмаас түүхийн үнэт зүйлс, барилга байгууламжууд устах аюулд орж байв.

Аялал жуулчлал нь Венецийн байнгын асуудал байсаар ирсэн бөгөөд Сан Маркогийн сав газар - Жудека суваг руу том хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглох зэргээр үүнтэй тэмцэх зарим хүчин чармайлт гаргаж байжээ. Гэсэн ч ЮНЕСКО тайландаа "хүний оролцооноос үүдэлтэй доройтлын үр дагавар нь Венецийн ‘Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн’-д эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулах аюул заналхийлж” байгааг тэмдэглэсэн байна.

Венецийн хотын захиргаа ЮНЕСКО-ийн зөвлөмжийг сайтар судалж, энэ саналыг засгийн газартайгаа хамтран хэлэлцэх болно гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

#итали, #ЮНЕСКО, #Венец, #устах аюулд буй өв,