Украины асуудлаарх цөмийн мөргөлдөөний аюулыг үе үе хөнддөг Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ням гарагт Киевийн үргэлжилж буй сөрөг довтолгоо амжилттай байсан бол Москва цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрэх байсан гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Путиний тэргүүлдэг Оросын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Медведев нь ийм нөхцөлд Орос улс өөрийн цөмийн номлолоосоо ухрахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.
“Төсөөлөөд үз дээ, хэрэв НАТО-ийн дэмжлэгтэй довтолгоо амжилттай болж, тэд манай газар нутгийн нэг хэсгийг булаан авбал бид Оросын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй болно.”
“Зүгээр л өөр сонголт байхгүй байх байсан. Тиймээс дайснууд маань дайчдынхаа амжилтын төлөө залбирах хэрэгтэй. Тэд дэлхийн хэмжээнд цөмийн түймэр асаах эсэхийг шийдэх хүмүүс” гэж Медведев үргэлжлүүлжээ.
Оросын цөмийн номлолд Оросын эсрэг, төрийн оршин тогтнолд заналхийлж буй ердийн зэвсэг ашигласан аливаа түрэмгийллийн хариуд цөмийн зэвсэг ашиглаж болно гэж заасан байдаг.
Өнгөрсөн есдүгээр сард Орос улс Украины дөрвөн бүс нутгийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн зарласан бөгөөд Украин эдгээр газар нутгаа эргүүлэн авахаас нааш зогсохгүй гэдгээ мэдэгдсэн.
Путин сүүлийн өдрүүдэд тулааны талбарт ноцтой өөрчлөлт гараагүй, мөн Украин зургадугаар сарын 4-өөс хойш их хэмжээний цэргийн техникээ алдсан болохыг бямба гарагт мэдэгдсэн байна. Харин Киевийн эрх баригчид сөрөг довтолгоо удаашралтай байгааг хүлээн зөвшөөрсөн ч цэргүүд нь бага багаар ахиц дэвшил гаргаж байгааг мэдэгдээд байгаа.
Медведев өмнө нь мөн барууны орнуудыг Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэхгүй болгохын тулд хэт туйлширсан мэдэгдэл хийж байсан удаатай.
Эх сурвалж: Reuters

#Дмитрий Медведев, #Цөмийн аюул, #Украины сөрөг довтолгоо,