Өчигдөр АНУ-ын Конгресс “засгийн газар Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх мэдээллийг нуун дарагдуулдаг” гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын засгийн газрыг харь гарагийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг болохыг анх олон нийтэд дэлгэсэн тагнуулын ажилтан асан Дэвид Груш зэрэг гурван гэрч сонсголд оролцжээ.

АНУ-ын арми тайлбарлах боломжгүй цөөн тооны хачирхалтай үзэгдлийг идэвхтэй судалж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд олон хүн өчигдрийн сонсголын үеэр харь гарагийнхны талаар шинэ сонирхолтой мэдээлэл ил болно гэж хүлээж байсан ч тийм зүйл болоогүй байна.

Гэхдээ гэрчүүдийн мэдэгдэл олны анхаарлыг татлаа. 

АНУ-ын засгийн газар "олон арван жилийн" өмнөөс осолдсон нисдэг биетүүдийг цуглуулж, урвуу инженерчлэл хийхийг оролдож байгааг Дэвид Груш сонсголын үеэр хэлэв. 2023 он хүртэл АНУ-ын Батлан хамгаалах яаманд тайлбарлагдаагүй хэвийн бус үзэгдлийн (UAP) судалгааг удирдаж байсан Груш засгийн газрын нууцлаг нисдэг биетүүдийн хөтөлбөрүүдэд нэвтрэх эрхээ хасуулснаа мөн хэлсэн байна. Түүний мэдүүлснээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийн мэдээллийг нуун дарагдуулах засгийн газрын хүчин чармайлтын явцад олон хүн хохирч, гэмтжээ.

Сонсголд мөн 2004 онд сургуулилалт хийж байхдаа тэнгэрт хачирхалтай зүйл харсан гэх Тэнгисийн цэргийн командлагч асан Дэвид Фравор, хэдэн жилийн турш өдөр бүр Атлантын эрэг орчимд үл мэдэгдэх нисдэг биет харсан гэх Тэнгисийн цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Райан Грэйвс нар мэдүүлэг өгсөн байна.

Грэйвсийн хэлснээр олон олон цэргийн нисгэгчид болон арилжааны нисгэгчид ийм зүйлүүдтэй тулгарч байснаас гадна "үндсэндээ дэлхий даяар тэнгисийн цэргийн ажиллагаа явуулж байгаа бүх газарт" үл мэдэгдэх нисдэг биет ажиглагддаг гэв.

Түүнээс эдгээр зүйлс ямар харагддаг талаар асуухад, голдуу тунгалаг бөмбөрцөг дотор хар саарал эсвэл хар өнгөтэй шоо байдаг бөгөөд шооны үзүүрүүд нь бөмбөрцгийн дотор талтай нийлсэн байдаг гэж хариулжээ. 

Груш зургадугаар сард “NewsNation”-д өгсөн ярилцлагадаа засгийн газар "хөл бөмбөгийн талбай шиг том" харь гарагийн хөлөг онгоц хадгалдаг, хөлөг онгоцноос хүнтэй адилгүй биологийн зүйл олдсон гэж ярьж байсан бол Францын “Le Parisien” сонинд АНУ "хонх шиг хэлбэртэй хөлөг онгоцтой", уг хөлгийг Бенито Муссолинигийн засгийн газар 1933 онд хойд Италиас олж авсан гэх мэтээр ярьж байсан.

Гэсэн ч сонсголын өмнө тангараг өргөсөн тэрээр эдгээр мэдэгдлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Харин Пентагон эдгээр мэдэгдлүүдийг үгүйсгэв. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр мөрдөн байцаагчид “харь гарагийн материалыг эзэмших, эсвэл урвуу инженерчлэлтэй холбоотой аливаа хөтөлбөр өмнө нь байсан эсвэл одоо байгаа гэдгийг батлах мэдээлэл олж чадаагүй” байна.

Эцэст нь сонсголд оролцсон улс төрчид зохих газруудаас хариу тайлбар өгөхийг хүсэж, цаашид энэ асуудлыг хуульчилна гэж найдаж байгаагаа илэрхийлснээр сонсгол өндөрлөсөн байна. 

Эх сурвалж: The Guardian

#АНУ-ын Конгресс, #сонсгол, #үл мэдэгдэх нисдэг биет, #Дэвид Груш,