Лхагва гарагт Нидерландын эргийн ойролцоо 3,000 орчим машин ачсан хөлөг онгоцонд гал гарч, нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан болохыг тус улсын эргийн хамгаалалтын алба мэдээллээ.
Германаас Египетийг чиглэн явж байсан Панамд бүртгэлтэй, 199 метрийн урттай “Fremantle Highway” нэртэй тээвэрлэгч хөлөг онгоц дээр мягмар гарагийн шөнө гал гарч, багийн хэд хэдэн гишүүн ус руу үсрэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Аврах багийнхан галыг зогсоохын тулд хөлөг онгоц руу ус цацсан боловч хэт их ус нь хөлгийг живэхэд хүргэж болзошгүй гэж Нидерландын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв. “Fremantle Highway”-г хөвж явахаас нь сэргийлж аврах хөлөгтэй холбосон байна.
Нидерландын Усан зам, нийтийн аж ахуйн газрын хэвлэлийн төлөөлөгч галыг одоог хүртэл унтраагаагүй болохыг хэлээд, усан онгоц дээрх ачаанаас болж гал гарсан байж магадгүй гэж мэдэгджээ.
Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч мөн цахилгаан машины ойролцоогоос гал эхэлсэн болохыг хэвлэлд ярьсан байна.
Бремерхавен боомтоос хөдөлсөн “Fremantle” хөлөг нь гал гарах үед Нидерландын Амеланд арлаас хойд зүгт 27 километрийн зайтай явж байжээ.
Багийн 23 гишүүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гэмтэж бэртсэн, утаанд хордсон зарим гишүүдийг эх газрын эрүүл мэндийн байгууллагад нисдэг тэргээр хүргэжээ.
Сүүлийн үед автомашин тээвэрлэгчтэй холбоотой галын тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна.
Энэ сарын эхээр АНУ-ын Нью-Жерси мужид олон зуун машин тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоцонд гал гарч, хоёр гал сөнөөгч амиа алдаж, таван хүн шархадсан бол өнгөрсөн оны хоёрдугаар сард Португалын Азорын арлуудын эргийн ойролцоо хөлөг онгоцонд гал гарч, олон мянган тансаг машин шатсан юм.
Эх сурвалж: Reuters

#Нидерланд, #Хөлөг онгоц, #Fremantle Highway,