АНУ-ын зарим хэсэгт удаан үргэлжилж буй хэт халалтын улмаас түлэгдэлт эрс нэмэгджээ. Аризонагийн эмч нарын хэлснээр наранд халсан асфальтан дээр унаж түлэгдсэн өвчтөнүүд эмнэлгийн байгууллагад ихээр ирж байгаа аж.
Финикс хотод 24 хоног дараалан 43 хэмээс дээш халж, дээд амжилт тогтоосон бөгөөд үүний улмаас газрын гадаргын температур “буцлам халуун” болсныг албаныхан анхааруулсан байна.
Аризонагийн Түлэнхийн төвийн эмч Кевин Фостерын ярьснаар тус төв нь 45 ортой боловч одоогоор хэвтэн эмчлүүлэх тасаг нь дүүрчээ. Эдгээр өвчтөнүүдийн гуравны нэг орчим нь хэт халсан бетон болон асфальтан гадаргуу дээр унасны улмаас түлэгдсэн хүмүүс аж.
Фостер “Ерөнхийдөө зун ачаалалтай байдаг, тиймээс энэ нь гайхмаар зүйл биш юм. Гэхдээ тоо нь хүлээж байснаас өндөр байна” гэж хэлээд, энэ зун түлэгдэлтэй ирж буй өвчтөнүүдийн тоо 2022 оныхоос давсныг хэлсэн байна.
Өвчтөнүүдийн ихэнх нь халуунд ухаан балартаж унасан байж болзошгүй өндөр настнууд, эсвэл унасныхаа дараа газраас хурдан босож чадаагүй хүүхдүүд байна.
Гэсэн хэдий ч хамгийн том асуудал нь хар тамхи хэрэглэгчид болохыг Фостер хэлжээ. Тэд ихэвчлэн шингэний дутагдалд орж, явган хүний зам дээр ухаан алдаж унадаг байна.
Түүний хэлснээр халуун гадаргуу дээр 10-15 минут болоход л наршиж, түлэгдэх боломжтой бөгөөд зарим тохиолдолд гуравдугаар зэргийн түлэгдэлтэд хүргэж, арьс шилжүүлэн суулгах шаардлага үүсдэг байна.
Түүнчлэн тус төв нь машины аюулгүйн бүсний төмөр болон бусад халуун гадаргууд хүрч түлэгдсэн, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй 150 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлж байгаа гэв.
Автомашины салон болон замын асфальтан гадаргуугийн температур агаарын температураас илүү халуун байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Зарим тохиолдолд хэт халсан металл эсвэл асфальтад хэдхэн секунд хүрэх нь хүнд түлэгдэлт үүсэхэд хүргэдэг байна.
Гадаргуугийн түлэгдэлтийн аюул хэт халуунд нэрвэгдсэн ойролцоох бүс нутгуудад ч ажиглагджээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Аризона, #хэт халалт,