АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Өмнөдийн тэнгисийн цэргийн баазад ирснээс хэдхэн цагийн дараа даваа гарагийн орой Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.
Японы Батлан хамгаалах яам мөн Хойд Солонгос хоёр баллистик пуужин харвасан тухай мэдээлсэн байна. Хоёр пуужин Японы эдийн засгийн бүсийн гадна унажээ.
Өмнөд Солонгос болон АНУ нь АНУ-ын стратегийн зэвсгийг байршуулах замаар Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрийн эсрэг цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Хойд Солонгос пуужин хөөргөсөн байна.
Хойд Солонгос ийм байршуулалт нь цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж магадгүй гэж хатуу мэдэгджээ.
АНУ уг мэдэгдлийг тогтворгүй байдалд хүргэж байна гэж буруушаагаад, Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар холбоотнуудтайгаа нягт зөвлөлдөж байгаагаа мэдэгдсэн байна.
Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын арми тус пуужингийн туршилтыг АНУ-ын бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон АНУ-ын холбоотнуудад шууд аюул учруулахгүй болохыг нэмж дурджээ.
Даваа гарагийн үүрээр АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц цэргийн хангамж ачих зорилгоор Өмнөд Солонгосын өмнөд Чежү арал дахь тэнгисийн цэргийн баазад нэвтэрсэн тухай Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цөмийн зэвсэг бүхий шумбагч онгоц 1980-аад оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын боомтод ирсний дараа Хойд Солонгос мөн баллистик пуужингийн туршилт хийсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Умардын тал баруун эргийн ойролцоох далайн ус руу олон тооны далавчит пуужин харвасан.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,