Пүрэв гарагт Шинэ Зеландын Окленд хотод эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт болохоос хэдхэн цагийн өмнө хотын төвд буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан хэрэг гарчээ.
Болсон явдлын дараа Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс хөл бөмбөгийн тэмцээн төлөвлөгөөний дагуу болно гэдгийг мэдэгдсэн байна.
Хипкинс телевизээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Буудалцаанд улс төр, үзэл суртлын ямар ч сэдэл тогтоогдоогүй, тиймээс үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл байхгүй” гэж мэдэгджээ.
Аюулгүй байдлын түвшин өөрчлөгдөхгүй боловч хотод цагдаагийн хүчийг нэмж байршуулахаар болсон байна.
Зэвсэгт этгээдийг албан ёсоор тогтоогоогүй ч цагдаагийн комиссар Эндрю Костерын хэлснээр хэрэг гарсан барилгын талбайд ажилладаг 24 настай эрэгтэйг гэж таамаглаж байгаа аж.
Тэрээр барилгын талбайн дундуур алхангаа гал нээсэн бөгөөд дээд давхарт гарч, лифтний хонгилд дахин хэд хэдэн удаа буудсан ч удалгүй түүнийг нас барсан байдалтайгаар олсон байна. Буудалцааны үеэр нэг офицер болон өөр дөрвөн иргэн шархаджээ.
Зэвсэгт этгээд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд хэрэг болох үед гэрийн хорионд байх ёстой байжээ.
“Бидний олж мэдсэнээр энэ нь хөл бөмбөгийн үйл ажиллагаатай холбоогүй тусдаа хэрэг явдал байсан. Тиймээс өнөө оройн нээлтийн тоглолт Эден Паркт төлөвлөсний дагуу болно" гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдэгдсэн байна.
Эмэгтэйчүүдийн ес дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд хамтран зохион байгуулж байгаа. Пүрэв гарагт болох нээлтийн үеэр Норвегийн баг Окланд хотод Шинэ Зеландтай тоглох бол Австралийн баг Сидней хотод Ирландтай тоглоно.
Эх сурвалж: Reuters

#Окленд, #Шинэ Зеланд, #Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ,