АНУ-ын нөлөө бүхий зүрхний нийгэмлэг “Америкийн Зүрхний Ассоциаци (AHA)-аас никотин, өтгөрүүлэгч, зөөлрүүлэгч, амт оруулагч агуулсан электрон тамхийг энгийн тамхитай адил зүрх судасны эрүүл мэндэд, тэр дундаа цусны даралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй болохыг анхаарууллаа.

Электрон тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ уламжлалт тамхинаас гаргах арга гэж сурталчилдаг боловч ийм төрлийн тамхины хэрэглээний талаарх мэдээлэл дутмаг, мөн өсвөр үеийнхний дунд электрон тамхинд донтох магадлал өндөр байгааг “AHA”-ийн шинжлэх ухаан, анагаах ухааны хэлтсийн дэд захирал, доктор Роуз Мари Робертсон тэмдэглэв.

Иймээс Америкийн Зүрхний Ассоциаци электрон тамхийг уламжлалт тамхинаас гаргах арга гэж зөвлөдөггүй, оронд нь никотиныг орлуулах бохь эсвэл 24 цагт нэг удаа арьсан дээр наадаг наалт гэх мэт АНУ-ын Хүнс эмийн захиргаанаас батлагдсан аргыг хэрэглэхийг зөвлөдөг байна.

Никотины өндөр агууламжтай электрон тамхи зүрх, уушгины өвчнийг нэмэгдүүлдэг нь лабораторийн орчинд амьтан дээр хийсэн туршилтаар батлагдсан.

Электрон тамхи нь никотины тав хүртэл хувийн өндөр концентраттайгаас гадна амт оруулагч бодис, глицерин, батарей нь халах үед ялгардаг металл зэрэг бусад эрсдэлтэй нэмэлтүүдийг агуулдаг.

Эдгээр нэмэлтүүдэд удаан хугацаанд өртсөнөөр цусны даралт, зүрхний цохилт нэмэгдэх, амьсгал давчдах, архаг ханиад, астма, амьсгалын замын бөглөрөл, цээж хорсох, уушгины хэвийн ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

АНУ-д электрон тамхи болон бусад тамхины төхөөрөмжүүд 15 жилийн өмнөөс нэвтэрч, жил ирэх тутам өсвөр үеийнхэн болон залуучуудын дунд хэрэглээ нь хурдацтай нэмэгдэж байгаа аж. Судалгаагаар дунд болон ахлах ангийн сурагчдын дунд 2017-2019 оны хооронд электрон тамхины хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна.

2019 онд АНУ-д уушгины гэмтлээр 2,800 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 15 хувь нь 18-аас доош насныхан байжээ. Үүний улмаас Америкийн Анагаах Ухааны Холбоо болон Америкийн Уушгины Нийгэмлэг электрон тамхи хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулж, бүхэлд нь хориг тавихыг уриалж байв.

Одоогийн байдлаар АНУ-д 2.5 сая гаруй залуус электрон тамхи тогтмол хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд ийм төрлийн тамхины урт хугацаанд үзүүлэх хор уршгийн талаар илүү их судалгаа хийх шаардлага байсаар байгааг эрдэмтэд хэлж байна.

Эх сурвалж: Daily Mail

#Электрон тамхи, #эрүүл мэнд,