2023 оны эхний зургаан сард 951 хүн, түүний дотор 49 хүүхэд Испани руу дүрвэх замдаа далайд нас барсан болохыг хяналтын бүлэг мэдэгдэв.
“Caminando Fronteras” (Алхаж буй хил) бүлгийн пүрэв гарагт гаргасан тайланд дурдсанаар далайд сураггүй болсон хүмүүс Алжир, Камерун, Комор, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Этиоп, Гвиней, Зааны ясан эрэг, Мали, Марокко, Гамби, Сенегал, Шри Ланка, Судан, Сири зэрэг 14 улсын иргэд байжээ.
Энэ оны эхний хагаст Канарын арлууд, Алборан тэнгис, Алжир, Гибралтарын хоолой гэсэн дөрвөн өөр маршрутаар Испанийг зорьсон дүрвэгсдээс өдөрт дунджаар тав нь амиа алдсан байна. Тус бүлэг нь дүрвэгсдийн нийгэмлэг болон аврах байгууллагууд зэрэг албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч нэгтгэсэн аж.
Тайланд дурдсанаар 1-6 дугаар сарын хооронд 19 завь бүх зорчигчдынхоо хамтаар сураггүй болсон байна.
Канарын арлуудаар дамжин Испани руу нэвтрэх маршрут нь хамгийн олон хүний амийг авч одсон бөгөөд 28 ослоор нийт 778 хүн амиа алджээ. Харин энэ хугацаанд Алборан тэнгист хоёр эмгэнэлт хэрэг тохиолдож, хохирогчдын тоог 21-д хүргэсэн байна. Алжирын чиглэлд найман эмгэнэлт хэрэг гарч, 102 хүн амиа алдсан бол Гибралтарын хоолойд 11 эмгэнэлт явдал болж 50 хүн амиа алдсан гэж тайланд дурджээ.
Хоёр болон зургадугаар сард хамгийн олон хүн хохирсон буюу тус тус 237, 332 хүн нас барсан байна.
Испанийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр эхний зургаан сард тус улсад 12,192 хүн завиар ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөв хувиар бага тоо юм.
“Caminando Fronteras” бүлэг нь Испани, Марокко хоёрыг уялдаа холбоогүй, эрэн хайх, аврах ажиллагааг цаг тухайд нь явуулдаггүй хэмээн буруутгажээ. Мөн нөөцийн хомсдол, аврах ажиллагааны буруу арга барил зэргийг эмгэнэлт байдалд хүргэсэн бусад хүчин зүйлсээр нэрлэсэн байна.
Мөн эдгээр улсуудыг далайд гацсан хүмүүсийг аврахаас илүү “улс төр”-ийн асуудалд илүү анхаардаг гэж шүүмжилжээ.
Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийн хүний эрх ноцтойгоор зөрчигддөг болохыг тус байгууллага тэмдэглэв. Зарим хүмүүс “хоригдож, албадан буцаагдаж, бие махбодын халдлагад өртөж, саатуулагдаж” байгааг тайландаа дурдсан байна.
Цогцсыг нь олсон ч тэднийг хэн болохыг тодорхойлдоггүй, ихэвчлэн олон нийтийн булшинд хүндлэлгүй, шашны итгэл үнэмшлийг нь хүндэтгэхгүйгээр оршуулдаг аж.
Эх сурвалж: Al Jazeera

#Испани, #дүрвэгсдийн асуудал,