Нидерланд улс колоничлолын үед Индонез, Шри Ланкаас авсан олон зуун үнэт олдворуудаа буцааж өгөхөөр болжээ.

Сүүлийн жилүүдэд бусад улс орнууд ч колоничлолын үед дээрэмдэж авсан үнэт олдворуудаа буцааж өгч эхэлсэн. 1897 оны Их Британийн цэргийн экспедицийн үеэр Нигерээс хулгайлагдсан Бениний хүрэл гэж нэрлэгддэг зарим зүйлийг Их Британи, Германы музейнүүд буцааж өгсөн нь хамгийн тод жишээ юм.

Нидерландын Соёлын сайд Гунай Услу “Бид Нидерландад хэзээ ч байх ёсгүй зүйлсийг анх удаа буцаах гэж байна” гэж хэлэв.

Тэрээр цааш нь “Гэхдээ бид зүгээр л эдгээр зүйлсийг буцааж байгаа юм биш. Бид Индонез, Шри Ланк улстай илүү эрчимтэй хамтран ажиллах үеийг эхлүүлж байна” гэж улс төрийн ач холбогдлыг нь тэмдэглэсэн байна.

Индонезид буцааж өгөх зүйлсийн дотор 1894 онд Индонезийн Ломбок арлын хааны ордноос Нидерландын колоничлолын армийн дээрэмдсэн “Ломбокийн эрдэнэ” буюу үнэт эдлэл, эрдэнийн чулуу, алт, мөнгөний цуглуулга багтжээ.

Мөн 1740-өөд оны үед Шри Ланкийн язгууртны Кандигийн хаанд бэлэглэсэн, одоогоор Амстердамын Рийкс музейд байгаа тансаг чимэглэсэн хүрэл их бууг Шри Ланка эргүүлэн авахаар болсон байна.

1765 онд Нидерландын цэргүүд Шри Ланкийн Канди вант улс руу довтолж, түрэмгийлэх үед их буу Нидерландын гарт орсон гэж үздэг.

Нидерландын засгийн газар нь колоничлолын үед олж авсан зүйлсийг судалж буй комиссын 2020 онд гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөж байгааг Соёлын сайд Услу хэлжээ.

Тус комисс нь колоничлолын үед дээрэмдсэн аливаа соёлын үнэт зүйлсийг тухайн орных нь хүсэлтээр “болзолгүйгээр буцаан өгөхөд бэлэн” байхыг засгийн газраас уриалсан аж.

Өнгөрсөн бямба гарагт мөн хаан Виллем-Александр Нидерландын боолын худалдаанд гүйцэтгэсэн үүргийн төлөө албан ёсоор уучлалт гуйсан билээ.

Тус улс 17-р зуунаас хойш дэлхийн өнцөг булан бүрт газар нутаг эзэмшдэг колоничлолын томоохон гүрэн болсон бөгөөд тус улсын боолын худалдаачид нийт 600,000 гаруй хүнийг худалдсан гэсэн тоо баримт байдаг.

Эх сурвалж: BBC

#Индонез, #шри ланка, #Нидерланд улс, #колоничлолын үеийн үнэт эдлэл,