“Blackpink” хамтлагийн Ханойд болох тоглолтын зохион байгуулагч вэбсайтдаа Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газрын зургийг нийтэлсний дараа Вьетнамын Соёлын яам тус вэбсайтад шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтын үр дүнг хэзээ танилцуулах нь тодорхойгүй байна.
Зохион байгуулагч болох Хятадын “iME Entertainment” болон “Blackpink” хамтлагийн харьяалагддаг Өмнөд Солонгосын “YG Entertainment” агентлаг одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Саяхан Вьетнамын зохицуулагчид мөн “Warner Bros” кино компанийн удаан хүлээлттэй байсан “Barbie” киног Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газрын зургийг үзүүлдэг шалтгаанаар тус улсад гаргахыг хориглосон билээ.
Вьетнам болон Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн хилийн шугамын асуудлаар олон жилийн өмнөөс маргаантай байсаар ирсэн.
2016 онд Гаагийн шүүх олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр Хятадын маргаантай газрын зургийг няцаасан ч Бээжин уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байна.
Зохион байгуулагчийн вэбсайт дээрх маргаантай газрын зураг нийтлэгдсэнийг анзаарсан Вьетнамын интернэт хэрэглэгчид гомдол гаргасны дагуу тус улсын Соёлын яам ийм алхам хийхэд хүрсэн аж.
“Blackpink”-ийн шүтэн бишрэгч нэгэн “Facebook” дээр “Хоёр тасалбар худалдаж авсан байсан ч газрын зургийг хараад буцаасан. Би эх оронч хүн” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дэлхийд алдартай К-поп охидын хамтлаг долдугаар сарын 29-30-ны хооронд Вьетнамд анхны тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд зохион байгуулагч нь холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэйгээр засгийн газраас тусгай зөвшөөрөл авсан аж.
Эх сурвалж: Reuters

#Вьетнам, #Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, #Blackpink,