Лхагва гарагт Шотланд улс III Чарльз хаан болон хааны хатан Камилла нарын хаан ширээнд залах ёслолыг тэмдэглэж, түүнд Британийн хамгийн эртний титэм болох Шотландын хүндэтгэлийн титмийг гардуулав.
Чарльз, Камилла нар тавдугаар сард Лондоны Вестминстерийн сүмд дэлхийн 100 орчим удирдагчийн өмнө титмээ зүүсэн.
74 настай Чарльз нь есдүгээр сард Хатан хаан II Элизабетийг нас барахад түүнийг залгамжлан Их Британи болон вант улсын бусад 14 орны хаан болсон юм.
Гэвч 1603 онд титмээ нэгтгэх хүртэл Англи, Шотланд хоёр тусдаа хаадын засаглалтай байсан гэсэн түүхэн баримтыг харгалзан, Шотландад түүний титэм өргөх ёслолыг тусад нь тэмдэглэн өнгөрүүлжээ.
Эдинбургийн алдарт “Royal Mile” гудамжинд Шотланд дахь янз бүрийн амьдралыг төлөөлсөн 100 орчим хүн, олон зуун цэргийн албан хаагчид, цэргийн үлээвэр хөгжим болон бөмбөрийн хамтлагуудыг хамарсан томоохон жагсаал болсон байна.
Хотын Гэгээн Гилесийн сүмд адислах ёслолын үеэр Чарльзд сүүлийн таван зууны турш хааны ёслолуудад ашиглагдаж ирсэн Шотландын хүндэтгэлийн титэм болон очирт таягийг гардуулав.
Титэм өргөх ёслолын үеэр хаант засаглалыг эсэргүүцэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Миний хаан биш” гэж чанга дуугаар хашхирч байжээ.
Цагдаа нар “Royal Mile”-ийн хамгаалалтын хаалтыг давах гэж оролдсон 20, 21 настай хоёр эмэгтэйг баривчилсан байна.
Шотландын тусгаар тогтнолын асуудал улс төрийн томоохон асуудал хэвээр байгаа бөгөөд салан тусгаарлахыг дэмждэг зарим хүмүүс төрийн тэргүүнээ өөрсдөө сонгодог болохыг дэмждэг байна.
Эх сурвалж: Reuters

#III Чарльз хаан, #Камилла хатан, #Шотланд,