Ням гарагийн орой Цагаан ордноос цагаан нунтаг зүйл олдсоны дараа Вашингтоны гал түймрийн алба болон онцгой байдлын алба хаагчид кокайн болохыг нь тогтоожээ.

Нунтаг зүйл Баруун жигүүрээс олдсоныг эх сурвалж хэлсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Баруун жигүүр нь Ерөнхийлөгч Жо Байдены амьдардаг хэсэгтэй зэрэгцээ байрладаг. Уг жигүүрт зууван өрөө, хурлын танхим, хэвлэлийн алба, ерөнхийлөгчийн ажилтнуудын ажлын өрөө, ажлын байр байдаг.

Баруун жигүүрт олон зуун хүн тогтмол сууж ажилладаг эсвэл дамжин өнгөрдөг байна.

Ням гарагт Баруун жигүүрээс "үл мэдэгдэх зүйл" олдсоны дараа Цагаан ордны цогцолборыг түр хаахад хүрсэн талаар мягмар гарагт Нууц алба мэдэгджээ.

“Ням гарагийн орой Нууц албаны дүрэмт хувцастай ажилтнууд ажлын байрнаас олдсон үл мэдэгдэх зүйлийг шалгахын тулд Цагаан ордны цогцолборыг урьдчилан сэргийлэх зорилгоор хаасан” гэж тус албаны хэвлэлийн төлөөлөгч цахим шуудангаар хийсэн тайлбартаа дурдсан байна.

Энэ талаар сайн мэдэх хоёр дахь эх сурвалжийн хэлснээр уг нунтаг зүйлийг Нууц албаныхан тогтмол хийдэг аюулгүй байдлын шалгалтынхаа явцад илрүүлсэн аж.

Хожим нь үүнийг кокайн болохыг тогтоосон.

Нууц албаны төлөөлөгчийн хэлснээр ДС-ийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийг дуудсан бөгөөд нунтаг зүйлийг аюултай зүйл биш болохыг нь хурдан тогтоосон байна. Одоогоор Цагаан ордон руу ямар зорилгоор, хэрхэн нэвтрүүлснийг нь шалгаж байгаа гэв.

Ням гарагт Байден Цагаан ордонд байгаагүй. Тэрээр гэр бүлийнхээ хамт мягмар гарагийн өглөө Кэмп Дэвид дэх ерөнхийлөгчийн амралтын газраас буцаж ирсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Цагаан ордон, #Баруун жигүүр, #Кокайн,