Мягмар гарагт Украин Москва руу нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас Внуково олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүдийг цуцалсан байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр халдлагад таван нисгэгчгүй онгоц оролцсон бөгөөд нисэх буудлаас гадна нийслэл орчмын бүс нутгийг онилсон байжээ. Гэсэн ч бүх нисгэгчгүй онгоцыг устгасан, ямар нэг хохирол учраагүй байна.
Москва дахь олон улсын гурван нисэх буудлын нэг болох Внуково нисэх онгоцны буудлын Турк, Арабын Нэгдсэн Эмират, Египетээс ирэх нислэгүүдийг цуцалсан ч халдлагаас хойш хэдэн цагийн дараа хязгаарлалтыг цуцалжээ.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр Москвагийн бүсэд нисэж байсан нисгэгчгүй онгоцнуудын дөрвийг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж устгасан бол нэгийг нь Москвагийн ойролцоо Одинцовод цахим хэлбэрээр саатуулсан аж.
“Олон улсын нислэг хүлээн авдаг нисэх онгоцны буудал зэрэг иргэний дэд бүтцэд Киевийн дэглэм халдах оролдлого хийсэн нь террорист үйлдэл юм” гэж Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Telegram”-аар буруушаав.
Цааш нь олон улсын хамтын нийгэмлэгт хандан “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ, Их Британи, Франц улс террорист дэглэмийг санхүүжүүлж байгааг” ойлгох ёстой гэж мэдэгдсэн байна.
Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр нисгэгчгүй онгоцнуудын нэг нь тус хотын баруун өмнөд хэсэгт орших Внуково нисэх онгоцны буудлаас 63 километрийн зайд орших Кубинка хотод унасан байна. Кубинкагийн ойролцоо Оросын агаарын бааз байрладаг.
Өөр нэг нь нисэх онгоцны буудлын ойролцоох Валуевогийн ойролцоо устгагджээ.
Украины талаас халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.
Эх сурвалж: BBC

#Москва, #УКраин, #нисгэгчгүй онгоцны халдлага, #Внуково,