Гэрэл зургийг MPA.mn
Хур борооноос үүдэн зам талбайд ус тогтдог. Энэ үед зарим жолооч нар явган зорчигч руу санаатайгаар ус цацсан гэх гомдол тасардаггүй ирдэг. Хэрэв жолооч та санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгуулах аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас дараах тайлбарыг өгч байна.
Явган зорчигч руу ус цацсан жолоочид тооцдог арга хэмжээ гэж бий юү?
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. –т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж заасан байдаг тул жолооч нь бороо ороогүй үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.
Учир нь замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой байдал түүнийгээ биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно.” гэсэн хуулийн зохицуулалттай.
Харин уг авто замын ус зайлуулах шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшингээс дээш байрлаж тогтсон усыг зайлуулах боломжгүй буруу тавигдсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 14.5. 8.-т заасны дагуу “3ам дээр хийгдсэн үзлэгийн, шүүрт худгийн таг алга болсон, эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд байрлуулаагүйгээс зам тээврийн осол, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцсан аж ахуйн нэгж байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно.” хуулийн зохицуулалттай болно.
Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн хаана хандах вэ?
Хэрэв ус цацсан тохиолдол гарвал явган зорчигч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.
Тухайн зөрчлийн талаар холбогдох нотлох баримт болох зам дээр тогтсон тогтоол усны болон тухайн хэсгийг автомашинтай иргэд тойроод гарах боломж байсан эсэх харуулсан дүрс бичлэг, фото зураг, ус цацсан гэх автомашины зураг зэргийг хавсарган харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжид бичгээр өргөдөл гарган шалгуулж болно.
Хэрэв санаатайгаар тань руу ус цацсан нь тогтоогдвол тухайн жолоочид арга хэмжээ тооцох боломжтой. Харин тус үйл явдал болох үед бороо орж байсан, замын эвдрэл нүхэнд тогтсон ус дугуйн доргилтын улмаас цацагдсан зэргээр жолоочийн санаатай бүдүүлэг үйлдлээс шалтгаалаагүй бол жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй болно.