Сүүлийн хоёр долоо хоногт Мексикт агаарын температур Цельсийн 50 хэмд хүрч халсны улмаас 100 гаруй хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдэгдэв.
Энэ сард гурван долоо хоног үргэлжилсэн хэт халалтын үеэр эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрч, эрх баригчид зарим бүс нутагт сургуулиудыг хаах тушаал гаргажээ.
Амиа алдагсдын гуравны хоёроос илүү нь зургадугаар сарын 18-24-ний долоо хоногт, үлдсэн нь өмнөх долоо хоногт нас барсан болохыг тус яам тайландаа дурдсан байна. Өнгөрсөн оны мөн үед хэт халаттай холбоотой нэг нас баралт бүртгэгдэж байжээ.
Бараг бүх нас баралт нь харвалт, цөөн тооны тохиолдол нь шингэн алдалтаас үүдэлтэй байв. Нас баралтын 64 орчим хувь нь Техастай хиллэдэг хойд Нуэво Леон мужид бүртгэгдсэн байна. Мөн Персийн булангийн эрэг дээрх хөрш Тамаулипас, Веракруз мужад олон тооны нас баралт бүртгэгджээ.
Түүнчлэн энэ хугацаанд дор хаяж 1,559 хүн хэт халалттай холбоотой эрүүл мэндийн асуудлаар эмнэлгийн тусламж авсныг тайланд дурдав.
Борооны улирал эхэлснээр сүүлийн өдрүүдэд агаарын хэм буурсан байна.
Гэсэн хэдий ч хойд хэсгийн зарим хотод өндөр температур ажиглагдсан хэвээр байна. Тухайлбал, Сонора мужийн Акончи хотод лхагва гарагт 49 хэм хүртэл халжээ.
Эх сурвалж: Reuters

#Мексик, #хэт халалт, #нас баралт,