Мягмар гарагт цагдаагийн шаардлагаар замын хөдөлгөөнөө зогсоогоогүй Алжир, Марокко гаралтай өсвөр насны хүү офицерын гарт амиа алдсаны дараа үүссэн эмх замбараагүй байдал Францын томоохон хотуудад гурав дахь шөнөө үргэлжиллээ.

Лхагва гарагт дайчлагдсанаас дөрөв дахин олон буюу дөчин мянган цагдаа Франц даяар ажилласан байна. Хурцадмал байдлыг намжаахыг засгийн газрын уриалга олон нийтийг хамарсан уур хилэнг дарсангүй.

17 настай Наэл М-ийн амиа алдсан Парисын баруун захад орших Нантер хотод тайван жагсаалын дараа жагсагчид машинуудыг шатааж, гудамж талбайг хааж, цагдаа руу сум шидсэн байна.

Эсэргүүцэгчид “Наэлийн өшөө авалт” гэж байшин барилга, автобусны зогсоолууд дээр бичиж, байшин барилгуудад гал тавьжээ.

Парисын төвөөс найман километрийн зайд орших Кламартын эрх баригчид даваа гараг хүртэл шөнийн хөл хорио тогтоов. 21:00 цагаас хойш автобус, трамвайны бүх үйлчилгээ зогсох аж. Тус газарт өмнөх шөнө нь болсон үймээний үеэр жагсагчид автобус, трамвайг галдан шатаасан байна.

Пүрэв гарагийн орой Марсель, Лион, Пау, Тулуз, Лилль хотуудад мөн галдан шатаах, салют буудуулах зэрэг зөрчлүүд бүртгэгджээ.

Францын хоёр дахь том хот болох Марсель хотод жуулчдын очих дуртай Ле Вью боомтод мөргөлдөөн гарах үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан тухай тус хотын гол хэвлэл мэдээлсэн байна.

Энэхүү үйл явдал нь Францын томоохон хотуудыг тойрон оршдог бага орлоготой, олон үндэстэн оршин суудаг хотын захын хорооллууд дахь хууль сахиулах байгууллагуудын доторх цагдаагийн хүчирхийлэл, системчилсэн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн талаарх олон жил үргэлжилсэн гомдлын илрэл болжээ.

Орон нутгийн прокурорын хэлснээр хэрэгт холбогдсон офицер цагдан хорих байранд хоригдож байгаа бөгөөд хүн амины хэргээр албан ёсоор шалгагдаж байгаа аж.

Өсвөр насны хүү мягмар гарагийн өглөөний ачаалалтай үед буудуулжээ. Түүний жолоодож явсан “Mercedes AMG” маркийн машин автобусны эгнээгээр явж байсан бөгөөд цагдаа зогсохыг шаардсан ч зогсоогүй байна. Дараа нь хоёр офицер замын түгжрэлд орсон машиныг гүйцэж иржээ.

Машин зугтах гэж оролдох үед нэг офицер цонхоороо ойрын зайнаас гал нээсэн байна. Бууны сум Наэлийн зүүн гараар дамжин цээжинд нь хүрч, шархаа даалгүй нас барсан.

Гал нээсэн цагдаа жолоочийг хэд хэдэн удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл өөрийгөө болон өөр бусад хүнийг гэмтээж магадгүй хэмээн болгоомжилж, машиныг зугтахаас урьдчилан сэргийлэхийн тулд гал нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Офицерын өмгөөлөгч Лорент-Франк Лиенардын хэлснээр үйлчлүүлэгч нь жолоочийг алахыг хүсээгүй тул хөл рүү нь чиглүүлэн бууджээ.

Мөн түүний үйлчлүүлэгчийг нь саатуулсан явдлыг үймээн дэгдээгчдийг тайвшруулах зорилготой алхам гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Франц, #эсэргүүцлийн жагсаал, #эмх замбараагүй байдал,