НАСА ирээдүйд саран дээр газрын ховор элементийн олборлолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2032 онд туршилтын олборлолтоо эхлүүлэхээр эхний алхмуудаа аль хэдийн хийсэн болохыг тус агентлагийн эрдэмтэн лхагва гарагт мэдэгдэв.

АНУ-ын сансрын агентлаг нь “Артемис” даалгаврынхаа хүрээнд 2025 он гэхэд өөрийн сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр буулгах, цаашлаад уг даалгавраас суралцан, туршлагаа Ангараг гараг дээр ашиглахаар төлөвлөж байгаа юм.

“Артемис” даалгаврын гол хэсэг нь сансарт арилжааны боломжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд тус агентлаг арилжааны хөрөнгө оруулалт татахын тулд эрчим хүч, ус, сарны хөрс зэрэг боломжит нөөцийн хэмжээг тогтоохоор эрэлхийлж байгааг НАСА-ийн Жонстоны сансрын төвд 35 жил ажилласан эрдэмтэн Жералд Сандерс мэдэгдсэн байна.

Саран дээрх нөөцөд нэвтрэх боломжийг хөгжүүлэх нь зардлыг бууруулж, эдийн засгийн эргэлтийг хөгжүүлэх гол түлхүүр болно гэж Сандерс Брисбэнд болсон уул уурхайн бага хурлын үеэр хэлжээ.

Түүний хэлснээр хайгуулын үе шатанд хөрөнгө оруулалт хийж, баялгийг тодорхойлсноор гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх аж.

НАСА энэ сарын сүүлээр сар руу туршилтын өрөмдлөгийн төхөөрөмж илгээх бөгөөд 2032 онд сарны хөрс буюу реголитийн томоохон хэмжээний малтлага хийж, туршилтын боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний ээлжинд арилжааны компаниуд сарны нөөцийг пуужингийн түлш эсвэл хүчилтөрөгчийн зориулалтаар ашиглах төлөвтэй байна.

Тус агентлагийн захирлын туслах Сэмюэл Вебстерын хэлснээр реголитийн дээж авах хагас бие даасан ровер бүтээх ажилд Австралийн сансрын агентлаг оролцож байгаа аж.

2026 он гэхэд роверыг сар руу илгээх бөгөөд хамт илгээх тусдаа төхөөрөмжийг ашиглан НАСА хүчилтөрөгч гаргаж авахаар оролдоно гэв.

“Энэ нь ... саран дээр хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнох боломжийг бий болгох, түүнчлэн Ангараг гараг руу хийх ирээдүйн аяллыг дэмжих гол алхам юм” гэж Вебстер хурлын үеэр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#наса, #Сар, #сарны олборлолт,