Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярихдаа Шведийг эвслийн гишүүнчлэлийн асуудлаа урагшлуулахын тулд Стокгольм дахь Курдистаны Ажилчны намын дэмжигчдийн эсэргүүцлийг зогсоох ёстой гэж хэлсэн байна.

Эрдоган Столтенбергт хандан Курдистаны Ажилчны намын дэмжигчид тус улсад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байхад Швед улс Анкарагийн шаардлагын дагуу терроризмын тухай хуулиа өөрчилсөн нь “утгагүй” хэрэг гэж мэдэгдсэнийг Туркийн ерөнхийлөгчийн алба мэдэгдэв.

Швед болон Финланд улс 2022 онд Украины түрэмгийлэл эхэлсний дараа олон жил баримталж ирсэн бодлогоосоо ухарч, Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Финландын гишүүнчлэлийг бүх улс орон зөвшөөрсөн ч хөрш Шведийн хүсэлтийг Турк болон Унгар улс хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм.

Ирэх сард эвслийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд Швед улс энэ үеэр эвсэлд элсэх урилгаа гардан авна гэж найдаж байна.

Эх сурвалж: Reuters

#Нато, #турк, #Швед,