Кремлиэс 60 километрийн зайд орших Калининецд байрладаг Оросын хуурай замын Таман дивизийг чиглэн нисэж байсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан тухай бүс нутгийн захирагч Андрей Воробьев мэдэгдэв.
Воробьевын хэлснээр нисгэгчгүй онгоц Калининец тосгоны ойролцоо унасан бөгөөд унахдаа ямар нэг хохирол учруулаагүй байна.
“Telegram” аппликейшн дээрх орос сувгууд, тэр дундаа Батлан хамгаалах яамны эх сурвалжаас мэдээлэл авдаг сувгууд Лукино тосгоны ойролцоо өөр нэг нисгэгчгүй онгоц устгагдсан тухай мэдээлжээ.
Оросын Батлан хамгаалах яам дээрх мэдээллийг баталж, гурван нисгэгчгүй онгоцыг бүгдийг нь устгасан болохыг мэдэгдсэн байна. Мөн халдлагад Украиныг буруутгаж байгаагаа мэдэгджээ.
Одоогоор Украины талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Өнгөрсөн тавдугаар сард хэд хэдэн нисгэгчгүй онгоц Москвагийн чинээлэг дүүргүүдэд цохилт өгсний дараа Кремль мөн л Украиныг буруутгаж байв.
Харин Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд болон Украин дахь Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрт болсон халдлагуудын хариуцлагыг хэзээ ч олон нийтэд хүлээж байгаагүй юм.
Эх сурвалж: The Guardian

#Москва, #нисгэгчгүй онгоц, #Калининец,