Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 37.5 хувиар өсжээ. 

Харин тэнцвэржүүлсэн орлого 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг буюу 43.2 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.

#улсын төсөв, #Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага,