Хөрөнгө оруулалтын цагаачлалын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Henley & Partners”-ийн тайланд дурдсанаар Хятад улс энэ онд бусад улстай харьцуулахад хамгийн олон тооны долларын саятнаа алдах төлөвтэй байна.

Тайланд дурдсанаар 2022 онд дэлхийд эдийн засаг, хүн амын тоогоороо хоёрдугаарт бичигддэг Хятад улсаас 10,800 их хэмжээний хөрөнгөтэй иргэн гадны орон руу цагаачилсан бол энэ онд 13,500 хүн тус улсаас гадны орныг зорих төлөвтэй байна.

Энэ шилжилт хөдөлгөөн нь цар тахлаас үүдэлтэй асуудал биш бөгөөд арван жил үргэлжилж байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс нь жил бүр гадны орнууд руу цагаачилсан саятнуудынхаа тоогоор тэргүүлж байсан нь тус улсын нийт баялгийн өсөлтийг удаашруулахад хүргэснийг уг тайланг гаргахад тусалсан “New World Wealth” фирмийн судалгааны албаны дарга Эндрю Амоилс мэдэгдэв.

“Henley & Partners”-ын тооцоолсноор Хятадын дараа энэ онд 6,500 саятнаа алдах төлөвтэй байгаа Энэтхэг улс оржээ. 2022 онд тус улсын 7,500 саятан эх орноо орхин гарсан байна.

Татварын хууль, гадаад гуйвуулгатай холбоотой төвөгтэй дүрмүүд зэрэг олон асуудал Энэтхэгээс гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөнийг өдөөсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Гэсэн ч Энэтхэг улс алдсанаасаа хамаагүй олон саятныг шинээр төрүүлж байгаа учраас энэ урсгал санаа зовох зүйл биш гэдгийг Амоилс онцлон тэмдэглэв.

“Henley & Partners”-ийн жагсаалтын гуравдугаар байрт Их Британи бичигджээ. Тус улс өнгөрсөн онд 1,600 саятнаа алдсан бол энэ тоо энэ жил хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Шинжээчид энэ шилжилт хөдөлгөөнийг “Brexit”-тэй холбон тайлбарлажээ.

Харин Украины эсрэг өдөөсөн дайны дараа үүссэн улс төрийн үймээн самуун, эдийн засгийн тодорхойгүй байдлыг үл харгалзан Орос улс энэ онд ердөө 3,000 саятнаа алдах төлөвтэй байна. Тус улс 2022 онд 8,500 саятнаа алдсан юм.

Эсрэгээрээ, Австрали улс энэ жил хамгийн олон саятан хүлээн авч Арабын Нэгдсэн Эмират улсыг гүйцэж түрүүлж магадгүй байна. 2023 онд Австрали 5,200 саятан, АНЭУ 4,500 саятан хүлээн авах төлөвтэй байна. Жагсаалын гуравдугаарт 3,200 саятан суурьшиж магадгүй байгаа Сингапур улс бичигджээ.

Барууны орнууд бүхэлдээ саятнуудын очих дуртай улс хэвээр байгаа бөгөөд АНУ (2,100), Швейцар (1,800), Канад (1,600) эхний 10-т орсон байна.

Эх сурвалж: CNBC

#дэлхий, #ХЯтад, #саятнуудын шилжилт хөдөлгөөн,