Хиймэл оюун ухааны өсөлтийг даган компанийн хувьцааны ханш өссөнөөр “Microsoft”-ын зах зээлийн үнэлгээ 3 их наяд долларыг давжээ.

Харьцуулбал, “Microsoft”-ын зах зээлийн үнэлгээ одоо Францын нийт ДНБ-ээс их, Их Британийнхаас ялихгүй зөрүүтэй болсон гэсэн үг юм.

Лхагва гарагийн үдээс хойш компанийн хувьцааны үнэ бараг 1.5%-иар өсөж, нэгж хувьцаа нь ойролцоогоор 405 долларт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларыг давсан байна.

Гурван их наядын үнэлгээг давж, түүхэн амжилтад хүрсэн цорын ганц компани Apple байсан юм.

“Microsoft” компанийн хувьцаа өнгөрсөн жил 40 орчим хувиар өссөн бол энэ он гарсаар 7%-с илүү хувиар өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын хиймэл оюун ухааныг сонирхох сонирхол нэмэгдсэнтэй холбоотой байна.

2023 онд тус компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла хиймэл оюун ухаанд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, ChatGPT”-тэй төстэй хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг өрсөлдөгчдөөсөө түрүүлж бүтээгдэхүүнийхээ багцад нэмж оруулсан юм.

Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр хиймэл оюун ухааны салбарын анхдагч болох ChatGPT”-ийн үйлдвэрлэгч OpenAI-тай Microsoft-ын холбоог бэхжүүлсэн.

Сүүлийн 10 жилийн ихэнх хугацаанд нь Apple-ийн араас бичигдэж ирсэн Microsoft нэгдүгээр сарын эхээр өрсөлдөгчөө гүйцэж түрүүлж, богино хугацаанд дэлхийн хамгийн үнэ цэнтэй нээлттэй хувьцаат компани цолыг зүүсэн билээ. 

Microsoft нь Apple, Nvidia, Amazon, Alphabet, Meta, Tesla компанийг багтаасан Гайхамшигт 7 гэгддэг хувьцааны бүлэгт багтдаг бөгөөд дангаараа S&P 500-ийн 7.3%-ийг бүрдүүлдэг байна. Харин эдгээр долоон компанийн хувьцаа нийлээд АНУ-аас бусад бүх улсын хөрөнгийн зах зээлээс илүү өндөр үнэлгээтэй.

Bespoke Investment Group-ийн шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн долоо хоногийн байдлаар Nvidia болон Microsoft дангаараа S&P 500-ийн өсөлтийн 75 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Улмаар Morgan Stanley-ийн шинжээчид “Microsoft”-ын хувьцааны үнийн төсөөллөө 415-аас 450 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Bank of America-ийн шинжээчид “Microsoft”-ыг энэ улиралд илүү өсөлт үзүүлнэ гэж үзээд, адил таамаг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: CNN

#хиймэл оюун ухаан, #Microsoft, #3 их наяд долларын үнэлгээ,